Э.Оюунболдын шүүх хурал дахин хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2020.06.03-нд нийтлэгдсэн

Э.Оюунболдын шүүх хурал дахин хойшлогдлоо

Э.Оюунболдын шүүх хурал дахин хойшлогдлоо

Э.Оюунболдын шүүх хурал өнөөдөр/2020.06.03/ Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүх дээр явагдлаа. Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Оюунболд өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргасан тул шүүх бүрэлдэхүүн үүнийг нь хянан үзээд шүүх хурлыг дахин хойшлуулж, зургадугаар сарын 17-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Анхны шүүх хуралдаан нь өнгөрсөн тавдугаар сарын 22-нд зохион байгуулагдсан боловч шүүх танхимд Э.Оюунболд өөрийн биеэр ирэлгүй өмгөөлөгчөө явуулсан. Гэвч түүний өмгөөлөгч “Өнөөдөр нэхэмжлэгч Э.Оюунболдтой гэрээ байгуулсан тул хэргийн материалтай танилцах шаардлагатай учир шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Мөн итгэмжилсэн төлөөлөгч н.Даваахүү давж заалдах шатны шүүх дээр анхан шатны журмаар шийдвэрлэж байгаа урьдчилсан хэлэлцүүлэгтэй байгаа учир шүүх хурлыг нэг удаадаа хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хүндэтгэн хүлээн авч шүүх хурлыг хойшлуулсан. Харин өнөөдөр хоёр дахь удаагаа хойшиллоо.

Үйл явдлыг эргэн сануулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн зүгээс "Баяр Наадмын зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 8-р тогтоол, сэргээшийн маргаан шийдвэрлэсэн Э.Оюунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах явцад хариуцагч талаас нэр бүхий Э.Оюулболдод унасан найман бөхийн( Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б. Цэдэнсодном, Улсын харцага Д. Анар, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын аварга Н.Батсуурь) эрх нь зөрчигдсөн учир тэдгээрийг татан оролцуулах мөн Э.Оюунболдын наадмын галд допингийн эсрэг төвөөс допингийн сурталчилгаа хийсэн эсэхийг тогтоож өгөөч" гэсэн хүсэлт ирүүлсэн тухай мэдэгдсэн.

Эдгээр хүсэлтийг нь шүүх байгууллага хянан, хэлэлцээд, актын биелэлтийг хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуустал түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Баяр наадмын зохион байгуулах хорооны тогтоолтой холбоотойгоор гаргасан маргааныг түр хойшлуулсан юм.

Үндэсний Их Баяр Наадам хаяанд ирсэн энэ үед өмнөх наадмынхаа асуудлыг цэгцэлж чадаагүй хэвээр байна. Магадгүй энэ янзаараа шүүх байгууллага шийдвэр гаргаж чадалгүй Үндэсний Их Баяр Наадамтай золговол Э.Оюунболдыг барилдуулах нь зөв үү?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж