
Наймдугаар сарын эхний хоногийн температурын заалт дэлхийн олон орны гол мэдээ болжээ. Хамгийн тэсэхийн аргагүй халуун Иракийн нийслэлд боллоо. Багдадад ням гаригт сүүдэртээ +48 хэмийн халуун байлаа. Меккад мөн өдөр +45 хэм, Амман, Дамаск, Абу-Даббид бас л ийм халуун болжээ. Харин Тегеранд сэрүүхэн гэхээр 32 хэмийн дулаантай бөгөөд бороотой байлаа.
Испанийн нийслэлд агаар +37 хэм хүртэл халсан ба Ром хотноо энэ долоо хоногт 31-33 хэм, Афинд 33-35 хэм байх ажээ. Москвад ням гаригт +34 хэм байсан бол харин Дундад Азид Орос, Белорусь, Украинаас “сэрүүн” байна.