В.Путин: Орос цөмийн зэвсэггүй ч хөгжинө

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

В.Путин: Орос цөмийн зэвсэггүй ч хөгжинө

 

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо ОХУ цөмийн зэвсэгтэй, зэвсэггүй хөгжинө хэмээн ярьсан байна. В.Путин “Дэлхийн дэглэм” хэмээн баримтат нэвтрүүлэгт оролцохдоо ингэж ярьжээ. Тэрбээр "Цөмийн зэвсгээр тэргүүлэгч орны хувьд ОХУ цөмийн зэвсгийг хүчний тэнцвэрийг хадгалахын тулд сайжруулах үүрэгтэй.  Цөмийн цэнэгт хошуутай бөмбөг, тив хоорондын баллистик пуужин болон шумбагч онгоцноос далавчит пуужин харвах цөмийн гурвал бол манай цөмийн аюулаас хамгаалах бодлогын үндэс суурь. Бид цөмийн зэвсэгтэйгээрээ хэзээ ч гайхуулж байгаагүй, гайхуулах ч үгүй. “ хэмээн "ИТАР-ТАСС»-ийн сэтгүүлчид ярьсан байна.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж