Covid-19 өвчний эмчилгээнд их хэмжээгээр антибиотик хэрэглэсэн нь бактерийн тэсвэрийг дэмжиж, улмаар эмэнд тэсвэртэй бактерийн гаралтай өвчнүүд цар тахлын энэ үед болон хожим илүү олон хүний аминд хүрнэ хэмээн ДЭМБ энэ долоо хоногт мэдээлжээ. “Коронавирусийн цар тахал антибиотикын хэрэглээг замбараагүй ихэсгэсэн. Улмаар бактериуд антибиотикт тэсвэртэй болж, цар тахлын болон цар тахлаас хойш үед бактерийн гаралтай өвчнөөр илүү олон хүн өвчлөх, нас барах эрсдэл өсч байна” хэмээн Тедрос цахим хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр дээрх шалтгааны улмаас уламжлалт эмчилгээнийхээ эмнүүдэд тэсвэртэй бактерийн гаралтай өвчний тоо “санаа зовмоор хэмжээнд”өссөөр байгаа аж.
ДЭМБ-ын мэдээлж буйгаар бол Covid-19 өвчтөнүүдийн маш цөөхөн хувьд буюу бактерийн гаралтай өвчин хавсарсан хүмүүст л антибиотик эмчилгээ шаардлагатай аж. Тиймээс олон улсын эмнэлгүүдэд коронавирус хөнгөн туссан өвчтөнүүдэд, бактерийн гаралтай өвчний шинж тэмдэг хавсарч илрээгүй бол антибиотик эмчилгээ хийхгүй байхыг ДЭМБ сануулсаар байгаа гэнэ.
Эх сурвалж: AFP.COM
Зочин 2020-06-03 49.0.212.141
гэтэл манай нэг эмч антибиотик хэрэглэнэ ч гэх шиг. тэрний оронд тестээр вирус илрээд өөрөөрөө амрхан эдгэрсэн, эрүүл нэгдүгээр цустай оюутнуудаас…
Зочин 2020-06-03 207.6.112.23
Тедрос odoo boltol ogzroogui baigaa um uu? Guriisen amitan be.
Зочин 2020-06-03 202.9.46.248
Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар “-Гадаадад байгаа 10000 олигарх!” гэхчлэн ярьсан нь ард иргэдээ ялгаварлан гадуурхсан, цаг үеэ олоогүй, төрийн сайд нарын амнаас гарамгүй, болчимгүй үг, үйлдэл боллоо. Үүндээ ард түмнээсээ уучлал гуйгаасай.
Иргэн 2020-06-03 192.82.75.113
Гуйгаад яах вэ хө ,Гуядаад хаячих л даа.