Covid-19 өвчний эмчилгээнд их хэмжээгээр антибиотик хэрэглэсэн нь бактерийн тэсвэрийг дэмжиж, улмаар эмэнд тэсвэртэй бактерийн гаралтай өвчнүүд цар тахлын энэ үед болон хожим илүү олон хүний аминд хүрнэ хэмээн ДЭМБ энэ долоо хоногт мэдээлжээ. “Коронавирусийн цар тахал антибиотикын хэрэглээг замбараагүй ихэсгэсэн. Улмаар бактериуд антибиотикт тэсвэртэй болж, цар тахлын болон цар тахлаас хойш үед бактерийн гаралтай өвчнөөр илүү олон хүн өвчлөх, нас барах эрсдэл өсч байна” хэмээн Тедрос цахим хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгджээ. Түүний хэлснээр дээрх шалтгааны улмаас уламжлалт эмчилгээнийхээ эмнүүдэд тэсвэртэй бактерийн гаралтай өвчний тоо “санаа зовмоор хэмжээнд”өссөөр байгаа аж.
ДЭМБ-ын мэдээлж буйгаар бол Covid-19 өвчтөнүүдийн маш цөөхөн хувьд буюу бактерийн гаралтай өвчин хавсарсан хүмүүст л антибиотик эмчилгээ шаардлагатай аж. Тиймээс олон улсын эмнэлгүүдэд коронавирус хөнгөн туссан өвчтөнүүдэд, бактерийн гаралтай өвчний шинж тэмдэг хавсарч илрээгүй бол антибиотик эмчилгээ хийхгүй байхыг ДЭМБ сануулсаар байгаа гэнэ.
Эх сурвалж: AFP.COM
Холбоотой мэдээ