ОХУ-ын олимпийн ирээдүй ирэх 11-р сард тодорхой болно

Хуучирсан мэдээ: 2020.06.03-нд нийтлэгдсэн

ОХУ-ын олимпийн ирээдүй ирэх 11-р сард тодорхой болно

ОХУ-ын олимпийн ирээдүй ирэх 11-р сард тодорхой болно

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон ОХУ-тай холбоотой сонсгол ирэх арваннэгдүгээр сарын 2-5-ны хооронд Щвейцарийн Лозанна хотноо байрладаг CAS буюу Спортын Арбитрын шүүх дээр болох гэж байна.

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн зүгээс ОХУ-ын баг тамирчдыг дөрвөн жилийн турш өвөл, зуны олимпийн наадмууд болон бусад спортуудын ДАШТ-үүдэд оролцохыг хориглосон шийдвэр гаргаж, Оросыг тамирчдадаа зохион байгуулалттай сэргээш, допингийн агууламжтай эм бэлдмэлүүдийг хэрэглүүлдэг байсан хэмээн буруутгаж байгаа юм. Мөн Русада буюу Оросын допингийн эсрэг агентлагийг улсынхаа тамирчдын шинжилгээний хариуг өөрчилдөг байсан хэмээн буруутгаж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хассан билээ.

WADA-ийн зүгээс Орост тавьсан хориг арга хэмжээнүүдийг хэвээр нь үлдээхийг хүсч байгаа бол РУСАДА болон ОХУ энэ бүх хориг арга хэмжээг хүчингүй болгохыг хүсч байгаа.

Хэрэв арваннэгдүгээр сард сонсгол төлөвлөсний дагуу явагдах юм бол Токио-2020 олимпийн наадмын нээлт болохоос зургаан сарын өмнө шүүхийн эцсийн шийдвэр гарч магадгүй аж. Гэвч шинэ коронавирусийн улмаас талуудыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн тавдугаар сард Спортын арбитрын шүүхээс сонсгол зохион байгуулахыг тавдугаар сарын 17-н хүртэл хориглосон бөгөөд цар тахлын улмаас энэхүү хориг үргэлжлэн сунгагдсан ажээ. Мөн түүнчлэн нээлттэй сонсголыг цахим хурлаар дамжуулан зохион байгуулах боломжтой ч гол нь Спортын арбитрын шүүх зөвхөн бичгээр өгсөн мэдүүлэгт үндэслэн шийдвэр гаргах аж.

WADA-ийн зүгээс сонсголыг олон нийтэд нээлттэй явуулахыг хүссэн боловч талууд харилцан тохиролцоогүй тул энэхүү хүсэлтийг нь CAS буцаажээ.

Олон улсын олимпийн хороо, Оросын олимпийн хороо, Оросын нэрээ нууцалсан тамирчид энэхүү хаалттай сонсголд "хөндлөнгийн оролцогч талууд"-ын хувиар оролцоно.

Австралийн шүүгч Марк Л. Виллиамс шүүх бүрэлдэхүүнийг даргалж  Италийн Луижи Фумагалли, Ираны Хамид Г. Гарави нар шүүгчээр ажиллана. Спортын арбитрын шүүхийн зүгээс өнгөрөгч хоёдугаар сард тус шүүхийн бүрэлдэхүүнийг "төрөл бүрийн урьдчилсан процедур”-аар хянан томилсон гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж