Уханьд дахиад нэг эмч нас барсан нь иргэдийг бухимдуулав | News.MN

Уханьд дахиад нэг эмч нас барсан нь иргэдийг бухимдуулав

COVID-19

Уханьд дахиад нэг эмч нас барсан нь иргэдийг бухимдуулав

Уханьд дахиад нэг эмч нас барсан нь иргэдийг бухимдуулав

Хятадад коронавирусийн тархалт оргил үедээ хүрч  байх үед цар тахалтай тэргүүн эгнээнд тэмцэж байгаад халдвар авсан Ху Вэйфэн эмч өвчнөө дийлэлгүй өчигдөр /2020.06.02/ нас баржээ.

Коронавирусийн халдвар элэгний үйл ажиллагааг нь гэмтээсний улмаас арьс нь харлаж, дөрвөн сарын турш covid-19 өвчинтэй тэмцсэний эцэст нас барсан Ху эмчийн үхлийн тухай мэдээлэл Хятадын цахим сүлжээнд иргэдийн уур бухимдлыг ихэд хүргэсэн байна.

Анх нэгдүгээр сард халдвар авсан тэрээр гуравдугаар сард биеийн байдал нь дээрдэж байгаад дөрөвдүгээр сарын сүүлчээр тархинд нь цус харваж, байдал улам дордсон байна. Түүнтэй хамт ажиллаж байсан И Фан гэх эмч бас халдвар авч, мөн л арьс нь харлах шинж тэмдэг илэрсэн ба тэрбээр тавдугаар сарын 6-нд эдгэрч эмнэлгээс гарчээ.

Тэр бол Ухань хотын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхдаа коронавирусийн халдвар газар авч болзошгүй талаар анх олон нийтэд мэдээллэхийг шаардаж байсан “шүгэл үлээгчид”-ийн нэг юм.

Хятадын Вэйбо сүлжээнд иргэд #WuhanCentralHospitalDoctorHuWeifengPassesAway гэсэн түлхүүр үгийг ашиглан түүний үхлийн шалтгааныг олон нийтэд зарлах, бодит байдлыг мэдээллэхийг оролдсон эмч нарыг дарамталсан орон нутгийн эрх баригчид болон Ухань хотын эмнэлгийн удирдлагуудад арга хэмжээ авахыг уриалж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МЭДНЭЭ 2020-06-03 202.179.15.3

КОМНИСТУУДАД НАЙДАХ ХЭРЭГҮЙ ҮНЭНИЙГ ЯМАГТ НУУНА ҮНЭНЭЭС ҮХТЛЭЭ АЙНА ТЭД. МАНАЙ МАНЫХАН Ч ЯЛГААГҮЙ ҮНЭНЭЭС ҮХТЛЭЭ АЙЖ ЗАСАГ БАРИЖ Л БАЙВАЛ ЮУ ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ ХУЛГАЙЧИД ДАА. ХЯТАДЫН КОМНИСТ НАМ МАНАЙХ ЭНЭ ХОЁР ЯЛГААГҮЙ АЛУУРЧИД ДАА

Avatar

Зочин 2020-06-03 59.153.113.131

ХАР АРЬСТ ХҮНЭЭС ГАРГАН АВСАН ВИРУС БАЙНА. АМЕРИКТ Л ГАРГАН АВЧ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-06-03 202.179.25.115

Халдвар авснаар нь далимдуулаад шударга эмч нараа цааш нь харуулаад байна л даа

Avatar

Зочин 2020-06-03 202.179.25.115

Үнэн байдлыг олонд мэдээлсэн, мэдээлэх гэж оролдсон эмч нар л үхээд байх нь хачирхалтай

Avatar

yy 2020-06-03 41.189.75.50

setgel uvdchihluu

Avatar

Зочин 2020-06-03 146.115.161.230

Za daa ene BBC CNN ch dee

Avatar

Зочин 2020-06-03 202.9.46.248

хятад шүгэл үлээгчдээ бүгдийг цааш харууллаа

Avatar

2, 3 дах давалгаа 2020-06-03 66.181.186.177

Яанаа 2, 3 дах давалгаа ирэх нь дээ.

Avatar

Зочин 2020-06-03 202.21.108.58

Хаа байсан 3 сард л 2 дахь давалгаа 4 сард гэсэн. 4 Сар болонгуут нөгөө давалгаа нь 5 сар гэсэн. Одоо болохоор 8 сар гээд ярьж байх жишээний

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж