Уханьд дахиад нэг эмч нас барсан нь иргэдийг бухимдуулав

Хуучирсан мэдээ: 2020.06.03-нд нийтлэгдсэн

COVID-19

Уханьд дахиад нэг эмч нас барсан нь иргэдийг бухимдуулав

Уханьд дахиад нэг эмч нас барсан нь иргэдийг бухимдуулав

Хятадад коронавирусийн тархалт оргил үедээ хүрч  байх үед цар тахалтай тэргүүн эгнээнд тэмцэж байгаад халдвар авсан Ху Вэйфэн эмч өвчнөө дийлэлгүй өчигдөр /2020.06.02/ нас баржээ.

Коронавирусийн халдвар элэгний үйл ажиллагааг нь гэмтээсний улмаас арьс нь харлаж, дөрвөн сарын турш covid-19 өвчинтэй тэмцсэний эцэст нас барсан Ху эмчийн үхлийн тухай мэдээлэл Хятадын цахим сүлжээнд иргэдийн уур бухимдлыг ихэд хүргэсэн байна.

Анх нэгдүгээр сард халдвар авсан тэрээр гуравдугаар сард биеийн байдал нь дээрдэж байгаад дөрөвдүгээр сарын сүүлчээр тархинд нь цус харваж, байдал улам дордсон байна. Түүнтэй хамт ажиллаж байсан И Фан гэх эмч бас халдвар авч, мөн л арьс нь харлах шинж тэмдэг илэрсэн ба тэрбээр тавдугаар сарын 6-нд эдгэрч эмнэлгээс гарчээ.

Тэр бол Ухань хотын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхдаа коронавирусийн халдвар газар авч болзошгүй талаар анх олон нийтэд мэдээллэхийг шаардаж байсан “шүгэл үлээгчид”-ийн нэг юм.

Хятадын Вэйбо сүлжээнд иргэд #WuhanCentralHospitalDoctorHuWeifengPassesAway гэсэн түлхүүр үгийг ашиглан түүний үхлийн шалтгааныг олон нийтэд зарлах, бодит байдлыг мэдээллэхийг оролдсон эмч нарыг дарамталсан орон нутгийн эрх баригчид болон Ухань хотын эмнэлгийн удирдлагуудад арга хэмжээ авахыг уриалж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж