Сум дэлбэрч хоёр хүүхдийн нэг нь амиа алджээ | News.MN

Сум дэлбэрч хоёр хүүхдийн нэг нь амиа алджээ

Сум дэлбэрч хоёр хүүхдийн нэг нь амиа алджээ

Сум дэлбэрч хоёр хүүхдийн нэг нь амиа алджээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2020.06.02/ бүртгэгдсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.


ХОЁР АЙЛЫН ГЭР МӨН ЦАЙНЫ ГАЗАР ШАТЖЭЭ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нутаг "Буянт-Ухаа 2"-ын автобусны зогсоолын орчимд байрлах цайны газар шатсан байна. Энэ тухай дуудлага өчигдөр өглөө 10.00 цагт Онцгой байдлын газарт иржээ. Гал унтраах аврах ангийн алба хаагчид иргэн С-ийн 6×3 метрийн хэмжээтэй цайны газар шатаж байсныг таван минутад унтраасан байна. Мөн Чингэлтэй дүүрэгт хоёр айлын таван ханатай гэр, хашаа шатаж байсныг алба хаагчид 15 минутад унтраажээ.

                           АДУУ СУРГАЖ БАЙСАН ХҮҮ УСАНД ОСОЛДОЖ АМИА АЛДАВ

Адуу сургаж байгаад усанд осолдож амь насаа алдсан хэрэг өчигдөр /2020.06.02/ Өвөрхангай аймагт гарчээ. Тус аймгийн Улаан-Ам багийн Битүүтийн Баяннуур гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 50 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т/ 18 настай эрэгтэй Баяннуурын усанд орой 17.52 цагт осолдсон байна. Энэ тухай дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын алба хаагчид ар гэрийнхэнтэй нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, зургадугаар сарын 03-ны 02.20 цагт найман метрийн гүнээс цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

АВТОМАШИНД ХОЁР ХҮН ДАРАГДЖЭЭ 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 63 дугаар гудамжны 102 дугаар цэвэр ус түгээх худгийн хажууд автомашинд хоёр хүн дайруулсан байна. Тодруулбал, өчигдөр орой 21.51 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 28 настай эмэгтэй О нь иргэн Т-ын “Приус 20” загварын суудлын автомашиныг жолоодож явах үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны харьяат иргэн 34 настай эрэгтэй Р, 38 настай эрэгтэй Э нарыг мөргөж гэмтээжээ. Автомашинд дарагдсан хоёр иргэнд алба хаагчид эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.

Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн осол дуудлагын мэдээллээс гадна цагдаагийн байгууллагад галт хэрэгсэл дэлбэрсний улмаас хоёр хүүхдийн нэг нь амиа алдсан хэрэг бүртгэгдсэн байна.

ГАЛТ ХЭРЭГСЛИЙН ДЭЛБЭРЭЛТЭД ХОЁР ХҮҮ ӨРТӨЖ НЭГ НЬ НАС БАРАВ

Галт  хэрэгсэл дэлбэрсний улмаас хоёр хүүхдийн нэг нь хүнд бэртэж нөгөө нь нас барсан харамсалтай хэрэг Дорнод аймагт гарсан байна. Тодруулбал, Хэрлэн сумын VIII багийн Цантын хүр гэдэг газарт оршин суудаг Б-гийн гэрийн гадаа сум дэлбэрснээс болж зургаан настай хоёр хүү амь нас, эрүүл мэндээрээ хохирсон төдийгүй тухайн үед гэртээ байсан 12 настай охин нуруундаа шархаджээ. Энэ хэргээс үүдэн аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрт сум, галт хэрэгслийн хайгуул, устгалын бүлэг ажиллаж их хэмжээний сум, галт хэрэгсэл илрүүлжээ. ЗХЖШ-аас томилогдсон хайгуул, устгалын тусгай бүлгийнхэн Дорнодод ажиллаж, Хэрлэн сумын V багийн нутаг, Өгөөмөр гэх газраас цэргийн зориулалттай, 13 нэр төрлийн 176 ширхэг тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэгсэл илрүүлж, аюулгүй болгох ажиллагааг цагдаагийн ажилтнуудтай хамтран зохих журмын дагуу гүйцэтгэжээ. Цагдаа, цэргийн алба хаагчид олсон сум, галт хэрэгслээ тавдугаар сарын 27-нд дэлбэлж, устган аюулгүй болгосон юм байна. Гэвч дахиад их хэмжээний галт хэрэгсэл олсон гэнэ. Дорнод аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ЗХЖШ-ын даргын тушаалаар байгуулсан Хайгуулын бүлэг болон аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсгийнхэн Баянтүмэн сумын IV багийн нутаг дэвсгэрээс 150-200 ширхэг дарь цэнэгтэй сумны хошуу илрүүлжээ. Сум галт хэрэгслийн хайгуулын ажил үргэлжилж байгаа аж. Тиймээс сум, галт хэрэгсэл олсон тохиолдолд түүгээр оролдолгүй холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас санууллаа.

               Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

муу ёр байгаа 2020-06-03 109.70.100.28

үхэл гэдэг ёстой гаарч байна

Avatar

Заагч 2020-06-03 202.179.31.252

Муу хяталын хог хаягдал гаминтан минь чамаас болж үүссэн сум танай хар гамин удахгүй дайраад ирэхэд хэрэгтэй л з****г тэнэсэн хүүхдүүд хийх юмгүй юм ухаж төнхөөд эцэг эх нь ч хэлээгүй харамсалтай зүйл болж.Уг нь урд зүгиын хог шаарнууд өртвөл сайхан байсан юм.Оросын хүчинд хар корона хятадын өмхий амнаас олон жил хол байлаа Монгол төрд х***а гараад байвал ч тусгаар тогтнол өнгөрөх байх яана даа бурхан минь.Хар хятадаас л хол байх юмсан даа Монгол минь.

Avatar

Шодоргос 2020-06-03 103.80.211.37

Заваарсан Оросын элчин сайд Азизов гэж нөхөрт мэдэгдэл хүргүүлж, нөхөн төлбөр гаргуул. Оросуудын л балаг ш дээ. Хуучин Зөвлөлтийн үеийн бүх сайн сайхан юмыг манайх гэж өмлөж, өмчилнө, Тэгээд саар, муу зүйлийг бидэнд ахамаагүй гэж хуцна даа харж байгаарай. Оросууд энэ дэлхийн хамгийн өөдгүй, хуншгүй, хажуу хавиргандаа тээртэй, бусдад лай болсон улс болчихоод байгаа ш дпээ. Ер нь шүүх-д хандах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-06-03 202.55.191.130

soliotoi mederel yum yriad baih yumaa… havariin sindorom ni ehelsen yum uu dee..

Avatar

Шодоргос 2020-06-03 103.80.211.37

Хүний нялх үрсийн амь хохирчихоод байхад юугаар аргацаах гээд байгаа юм бэ. Чи солиотой байхаа. Тэгээд чинийхээр бол хэн харамсмаар асуудлыг хариуцах юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж