БНСУ “Remdesivir” эмийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2020.06.03-нд нийтлэгдсэн

COVID-19

БНСУ “Remdesivir” эмийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрлөө

БНСУ “Remdesivir” эмийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрлөө

БНСУ-ын Хүнс, эмийн алба өнөөдөр /2020.06.03/ АНУ-ын “Gilead Sciences” компанийн үйлдвэрлэсэн “Remdesivir” эмийг коронавирусийн эмчилгээнд яаралтай ашиглах шийдвэрийг гаргалаа.

Тус улсад энэ эм нь бүртгэлгүй байсан ба дээрх яаралтай шийдвэрийн дагуу бүртгэлгүй эмийг онцгой нөхцөлөөр импортлох боломжийг нээж өгч байгаа юм.

БНСУ-д “remdesivir” эмийн туршилт хараахан дуусаагүй байгаа ч АНУ тэргүүтэй бусад улс орнууд энэ эмийг коронавирусийн эмчилгээнд ашиглаж байгаа учир ийм шийдвэр гаргажээ. АНУ-ын “Gilead Sciences” компани нь “remdesivir” эмийг  128 улсад нийлүүлэх урьдчилсан гэрээгээ байгуулаад байгаа гэнэ.

Тус улсад одоогийн байдлаар нийт халдвар авсан хүний тоо 11,590 байгаа ба үүнээс 10,467 нь бүрэн эдгэрсэн бол 850 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин 273 хүн уг өвчний улмаас нас баржээ.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж