Б.Отгонсүх: ААН-үүдийн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгоно

Хуучирсан мэдээ: 2020.06.03-нд нийтлэгдсэн

Б.Отгонсүх: ААН-үүдийн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгоно

Б.Отгонсүх: ААН-үүдийн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгоно

Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаа, хаалтуудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Засаг даргын орлогч нар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад үүрэг болгосон.

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин үүсгээд буй газруудын эрхийг цуцалж, нийтийн эзэмшилд авах, чөлөөлөх ажлыг эрчимжүүлэн газар дээр нь хяналт тавин ажиллаж байна.

Ажлын хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Газар зохион байгуулалтын алба,  Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын  стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд багтсан байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин бий болгож буй нийт 89 байршил байна. Үүнээс одоогийн байдлаар хоёр газрын эрхийг цуцалж, хүчингүй болголоо. Иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй газруудын эрхийг нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгож, оронд нь ногоон байгууламж, хүүхдийн талбай, авто зогсоол барина. Хуулийн хүрээнд хийгдсэн, стандартын шаардлагыг хангасан газруудыг бид оролдохгүй. Үүнийг мэргэжилтнүүд иргэд, аж ахуйн нэгжүүдтэй уулзахдаа сайн тайлбарлах хэрэгтэй. Иргэдийн хувьд орц, гарц байхгүй, ногоон байгууламжгүй нэг үгээр хэлбэл баахан цементийн дунд л амьдарч байна шүү дээ. Үүнийг л бид анхаарч ажиллах хэрэгтэй.

Хяналт шалгалт хийж байх хооронд байшин барилга нэмэгдэж, өмнөх асуудал мартагдаж байна. Тиймээс газар дээр хэлэлцэж, шийдвэрлэж ажиллах хэрэгтэй. Ил гарсан цахилгааны утсуудыг өнөөдрийн дотор бүгдийг янзлуул. Нэгэнт хууль бус газар эзэмшиж, нийтийн эзэмшлийн талбайд байшин, хашаа татсан бол эрхийг цуцлах саналыг ажлын хэсэг  яаралтай оруулж ирэхийг үүрэг болгож байна” гэсэн юм.

Мөн энэ үеэр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт тус дүүрэгт буулгахаар болсон 32 гражийн газарт ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн ажлыг яаралтай хийхийг үүрэг болгов. Улмаар газар чөлөөлтийн ажил хийгдэж дуусахад дараагийн тохижилтийн ажлыг хийж эхлэхийг үүрэг болгов.

Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сити боулинг компанийн газрын асуудлын хувьд далангийн суваг шугамыг хийх үргэлжилж байна. Тус компаний зүгээс зураг төсөл батлуулаад явж байна. Газрын зөвшөөрлийг тухайн үед хэрхэн олгосон талаар  албан бичгийг холбогдох байгуулагад хүргүүлж, эрхийг цуцлах ажил хийгдэж байна хэмээв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж