Төмрийн хүдрийн үнэ өсч байна

Хуучирсан мэдээ: 2020.06.03-нд нийтлэгдсэн

Төмрийн хүдрийн үнэ өсч байна

Төмрийн хүдрийн үнэ өсч байна

Энэ оны эхний гурван сарын гүйцэтгэлээр Монгол Улсын аж үйлдвэрийн салбар 895.7 мянган тонн төмрийн хүдэр, 668.4 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал, 19.9 мянган тонн цайрын баяжмал тус тус үйлдвэрлэсэн байна. Статистик мэдээллээс харахад, төмрийн хүдэр 348.3 мянган тонн буюу 28.0 хувь, төмрийн хүдрийн баяжмал 86.3 мянган тонн буюу 11.4 хувь, хайлуур жоншны хүдэр 0.5 мянган тонн буюу 2.0 хувь, цайрын баяжмал 4.0 мянган тонн буюу 16.8 хувиар тус тус буурчээ.

2020 оны эхний гурван сарын гүйцэтгэлээр төмрийн хүдрийн экспорт 2.1 сая тонн буюу 141.1 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо хэмжээгээр 9.9 мянган тонн буюу 0.5 хувиар буурч, үнийн дүнгээр 34.5 сая ам.доллар буюу 32.4 хувиар өссөн байна. Нэг тн төмрийн хүдрийн дундаж үнэ 2019 оны эхний гурван сарын байдлаар 51.4 ам.доллар байсан бол 2020 оны мөн үед 68.4 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 17.0 ам.доллар буюу 33.1 хувиар өсчээ.

Дэлхийн зах зээл дээр ч төмрийн хүдрийн үнэ БНХАУ-ын эдийн засаг сэргэж эхэллээ гэсэн мэдээлэлтэй хобоотойгоор өсч буй юм байна. Өнөөдрийн байдаар Далянийн Таваарын биржид үнэ нь 0.6 хувиар нэмэгдэж, тонн тутамд 710 юань болсон бол Сингапурын биржид 0.8 хувиар өсч, 92.5 ам.доллар хүрчээ.

Төмрийн хүдрийн олборлолтоор тэргүүлэгчдийн тоонд ордог Бразилд шинэ төрлийн коронавирусийн тархалт газар авч, мөн цаг агаарын байдлаас шалтгаалаад нийлүүлэлтэд саатал үүсэх эрсдэлтэй байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж