Зөвшөөрөлгүй ШТС-ын үйл ажиллагааг зогсоолоо | News.MN

Зөвшөөрөлгүй ШТС-ын үйл ажиллагааг зогсоолоо

Зөвшөөрөлгүй ШТС-ын үйл ажиллагааг зогсоолоо

Зөвшөөрөлгүй ШТС-ын үйл ажиллагааг зогсоолоо

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутагт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан  ШТС-ын үйл ажиллагааг зогсоожээ. Тус шатахуун түгээх станц нь барилга байгууламжаа улсын комисст хүлээлгэж өгөөгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан аж. Уг зөрчлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Тус газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байрлалтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах, хий цэнэглэх станцууд болон шинээр баригдсан шатахуун түгээх станц, автомашиныг хийгээр цэнэглэх станцуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт хийх үеэр дээрх зөрчил илэрчээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтын дагуу торгуулийн шийтгэл ногдуулж, зөрчил арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоохоор болсон байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-06-03 203.91.119.42

овоо удаан ажиллаж байхад мэргэжлийн хяналтын газрууд нь өдий болтол мэдээгүй хэрэг үү эсвэл мэдэн будилж байгаа хэрэг үү

Avatar

Зочин 2020-06-03 202.21.108.200

Хуукийн мафид хамгаалалтын монго огоогуй хольцгуй шатахуун тугээдэг байжл дээ. Шатахууны ченжуудийн хулхи бинзенд шавар болохгуй юу. Тэгээд л хаасан байна.

Avatar

ЗОЧИН 2020-06-03 202.21.97.90

Bas iim gazar bnaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж