Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутагт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан ШТС-ын үйл ажиллагааг зогсоожээ. Тус шатахуун түгээх станц нь барилга байгууламжаа улсын комисст хүлээлгэж өгөөгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан аж. Уг зөрчлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар илрүүлсэн байна.
Тус газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байрлалтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах, хий цэнэглэх станцууд болон шинээр баригдсан шатахуун түгээх станц, автомашиныг хийгээр цэнэглэх станцуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт хийх үеэр дээрх зөрчил илэрчээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтын дагуу торгуулийн шийтгэл ногдуулж, зөрчил арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоохоор болсон байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ