Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-н энэ жил зургаадугаар сарын 5-нд тохионо. Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэхээр болсныг иргэдийн зүгээс шүүмжилж байгаа юм. Харин энэ өдрийн тухай Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц тайлбар өглөө.
Тэрбээр “Бурхан багшийн сургааль, хүний тэгш эрх, эрх чөлөөг хүндэлдэг энэ шашныг дэлхий ойлгож эхлээд НҮБ-аас бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэж байх тогтоол гаргасан түүхтэй. Энэ цагаас эхлэн дэлхий нийт бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэж эхэлсэн. Энэ өдрийг монголчууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн. Дүйчин өдрөөр арван хар нүглийг тэвчиж, амьтны амь таслахыг цээрлэх нь хамгийн чухал. Энэ өдөр өөрийгөө шинжиж зөв замаар амьдарч байна уу буруу замаар алхаж байна уу гэдгээ бодох хэрэгтэй.
Дүйчин өдрөөр архи тамхи хэрэглэхгүй байх, махан хоолноос татгалзаж цагаан хоол идэж буяны үйлд шамдах нь хамгийн чухал юм. Бурхан багшийн дүйчин өдрөөр жишээд Монгол түмний тэмдэглэдэг бүх баяруудыг сайн сайхан зүйлд чиглүүлэхийг уриалж байгаа.
Бид мартын 8, цэргийн баяр, цагаан сар, наадам гээд олон баярын утгыг нь алдуулдаг. Мартын 8 гэхэд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах өдөр хэмээх утгад зохицуулж тэмдэглэх байтал монголчууд идэж, уухын баяр болгож архи, торт, жимс тэргүүтнийг хэрэглэж өөр зорилготой баяр болгож байна. Тиймээс бид баяраа баяр шиг тэмдэглэж, амралтаа амарсан шиг амарч зөв сайхан тэмдэглээрэй гэж уриалж байна” гэлээ
ДҮЙЧИН ӨДРӨӨР БИЕ, СЭТГЭЛИЙН НҮГЛИЙГ ТЭВЧИЖ, БУЯН АРВИЖДАГ
Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг үйлдэхийг онцолж байв. Арван хар нүгэлд уур омог, хүсэл тачаал тэргүүтэй маш олон үйл багтдаг бөгөөд тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг.
Өгөөгүйг авах нүгэлд, засаг төр, албан байгууллагаас хээл, хахууль авч байгаа үйлдэл тооцогдох гэнэ. Мөн хэлээр хийдэг нүгэл болох хов жив, хараал, хэрүүл, бусдыг гомдоох, дээрэлхэж доромжилсон хэрцгий үгсийг тус өдөр тэвчиж, аль болох хүнд сайн сайхан үгийг хэлж байх учиртай хэмээн зөвлөв.
Дүйчин өдрөөр гурван том баяр давхацдаг аж. Тодруулбал, бурхан багш эхийн хэвлийд орсон, номоо номлосон, нирваан дүр үзүүлсэн гурван том үйл явдал давхацдаг тул дүйчин өдрөөр маш их буян хураадаг, буян арвиждаг гэж үздэг байна.
Дүйчин өдөрт зориулж Гандантэгчэнлин хийдээс Богд уулын сав газрыг цэвэрлэх, мод тарих, ядарч зүдэрсэн арддаа туслах зэрэг олон ажлыг хийсэн. Цаашид ч нэлээд ажил хийхээр төлөвлөжээ.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-06-03 202.179.27.100
Буян нь дэлгэрч арвижих болтугай.
saaqswqdwqdw 2020-06-03 192.168.12.147
бүх нийтийн амралтын өдөр????
зочин 2020-06-03 103.212.117.61
Эд шидийн үрэл уусан улс бүгд идгэрсээн .
ЗОЧИН 2020-06-03 103.212.117.61
АМРАЛТ НЬ ДЭНДСЭН ГУЙЛГАЧИН , ЗАЛХУУ МОНГОЛЧУУД !!!
Zuv 2020-06-03 104.34.79.53
Zuv shdee, buhii l bayaraar zambaraagui baahan uuj idej, utga uchirgui arhiddag bizdee. Ganz udur oligtoihon amarch, orchin toirnoo tseverlej, humuust uglug byan ugch, setgel sanaagaa aruisgaj, nugel hilenzee nimgelehed yachaad bgaan!
Зочин 2020-06-03 176.63.23.39
Тийм шүү. Баярлалаа
Зочин 2020-06-03 173.239.197.33
Sain bn. Ingejzov tailbar ogokhgui bol manaikhan utgiig ni alduulj tailbar khiine
111 2020-06-03 192.82.64.190
Сөүл ресторанд тогоочийн орчуулагч хийгээд ТВ-ээр гарч байсан охин бүх зүйлээрээ их том болжээ. Газрын наймаагаар байшин барьж хахуулиа байраар өгч дарга нарт тал зассаар том болсон уу?
Д.Өнөрболор 12 орон сууцтай, долоон тэрбумын хадгаламжтай 2020-06-03 103.212.116.223
Хөгшин Солонгос өвгөний мөнгөөр зайсанд орон сууц барьж байрны 1үнийг 1000% хөөрөгдсөн.
Жирийн иргэдийн нуруун дээр байрны үнэ өсөж асар их ачаалал өгсөн муухай бузар авгай ш дээ энэ х***а Өнөрболор.
Чиний хадгаламжинд Монголчуудыг шулсан 7 тэрбум байлаа гээд чи үйлийн үрээс мултрахгүй.
Титэм вирус 2020-06-03 2.135.47.120
Нөгөө үрэл юу болсон бэ
Budda 2020-06-03 202.126.88.181
Бурхан минь энэ дэлхий амар тайван болох болтугай !!! Бүх хүн зон өвчин зовлонгүй амат жимэр аж төрөг эх дэлхий цэвэр ариун байг. Бурхан биднийг өршөөг.
зочин 2020-06-03 103.80.211.37
Хамба лам ингээд ойр ойрхон олон нийттэй харьцаад бай л даа. Одоо нөгөө мод тариулах талаар ажил санаачлаарай.
Зочин 2020-06-03 64.119.18.85
МИСС Б.ТЭМYYЛЭН ГЭЭД ХYYХЭН ГЭР БYЛ YЙМYYЛДЭГ ЭХ Билгээ нь Шоронгоор Залилангин хэрэгтэн байсан