
Бүс нутагт борооны улирал ирсний улмаас үүссэн үерт Афганы хэд хэдэн суурин живэн урсчээ. Кунар мужид талибуудын олон тооны хамгаалалт байгаа учир гамшигт нэрвэгдсэн газар луу дөнгөж хоёр Ми-17 нисдэг тэрэг илгээж чадлаа гэж Афганы цэргийн дарга Мухаммед Барат мэдэгдсэн байна.
Пакистанд 45 гүүр эвдэрч 15 мянган байр байшин усанд урсчээ. Гэр оронгүй болсон хүмүүсийн тоо эрс өсч байна. Пешават, Сват ба Шангла мужууд улсын бусад нутгаас усаар тусгаарлагдан хаагджээ.