Яг одоо шүүгээнээсээ гаргаж хаях ёстой хувцаснууд

Хуучирсан мэдээ: 2020.06.03-нд нийтлэгдсэн

Яг одоо шүүгээнээсээ гаргаж хаях ёстой хувцаснууд

Яг одоо шүүгээнээсээ гаргаж хаях ёстой хувцаснууд

Эмэгтэйчүүд шүүгээ дүүрэн хувцастай хэрнээ өдөр бүр юу өмсөх тухай бодож толгойгоо гашилгадаг. Тэгвэл та хувцасны шүүгээнд байгаа хувцаснуудаа нэг бүрчлэн ажиглаад үзээрэй. Таны өдөр тутамдаа өмсдөг нь хэд байх бол. Өмсддөггүй, хаях болсон хувцаснуудаа зоригтой хаяснаар сонголт хийхэд амархан болж, юу өмсөх вэ гэж толгойгоо гашилгах шаардлагагүй болох ч юм билүү.


ИЖИЛ ЗАГВАРТАЙ ХУВЦАСНУУД

Хүн бүрт тухайн үеийн сэтгэл хөдлөлдөө автаад авчихсан мөртлөө тэр бүр өмсөөд байдаггүй хувцаснууд байдаг. Гэртээ ирээд хартал шүүгээнд тань адилхан загвартай хувцаснууд байж л байдаг. Нэгэн хэвийн задгай энгэртэй цамцнууд, өнгө ижил хувцаснууд, төрөл бүрийн өсгийтүүд гээд энэ бүгдийг та бүгдийг нь өмсдөг эсэхээ эргэцүүлж бодоод үзээрэй. Та яагаад энэ хувцсыг худалдаж авснаа гайхаж магадгүй л юм.

ХҮНЭЭС БЭЛГЭНД АВААД ОЛОН ЖИЛ ШИНЭЭР ХАДГАЛСАН ХУВЦАС

Ихэнх бүсгүйчүүдийн шүүгээнд шошгийг нь ч авалгүй олон жил хадгалчихсан хувцас олон байдаг. Учир нь хүний өгсөн бэлгийг хаях хэцүү, байх хэцүү. Өмсөөд гаръя гэхээр таны стил биш байдаг. Ийм хувцаснуудыг даруй нэг тийш нь болгож, шүүгээгээ зайчлах хэрэгтэй. Таны шүүгээ дэлгүүрийн лангуу биш гэдгийг санаарай.

ТУРАХААРАА ӨМСӨНӨ ГЭЖ ХАДГАЛСАН ХУВЦАС

Бүсгүйчүүдийн хамгийн эмзэг сэдэв бол илүүдэл жин байдаг шүү дээ. Тэгвэл дэлгүүр хэсч яваад яг л таны стиллийн, загвар хийц нь үнэхээр таалагдаад, таарахгүй ч жин хаяхаараа өмсөнө гээд авсан хувцас таны шүүгээнд дор хаяж нэг байгаа. Магадгүй жин хаяна гэдэг таны бодсон шиг нүд ирмэхийн зуур өөрчлөгддөг зүйл биш. Тиймээс хэзээ өмсөхөө мэдэхгүй байгаа ийм хувцаснуудаа та бусдад зарах эсвэл хэн нэгэнд зүгээр өгчихөж болно шүү дээ.

УРАГДАЖ ХУУЧИРСАН “МУУ” ГЭРИЙН ХУВЦАСНУУД

Гэрийн хувцас гэхээрээ л өвөг гарсан, хямдхан эрээн мяраан даавууны өөдөс байдаг гэж битгий бодоорой. Тэр тусмаа эмэгтэй хүн гэртээ ч үзэсгэлэнтэй сайхан харагдах хэрэгтэй. Мөн хүн гэртээ л илүү сайхан амардаг учир таны гэрийн хувцас загварлагаас гадна маш чанартай, биед тань эвтэйхэн байх ёстой.  Хуучирч муудсан хувцсаа зоригтой хаяж байгаарай.

ЗАГВАР НЬ ХОЦРОГДСОН ХУВЦАСНУУД

Мода эргэдэг гэж ярьдаг ч өмсөх цаг нь хэзээ ирэхийг мэдэхгүй “өвөрмөц” загвартай хувцаснуудаасаа ч хагацах цаг болжээ. Хуучны зарим хувцаснууд үнэхээр л дэгжин загвартай, материал сайтай чанартай хийгдсэн байдаг ч үнэхээр хоцрогдсон загвартай бол эргэж харалгүй шүүгээнээсээ гаргаж хаяарай.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж