Испанийн алдарт “Реал Мадрид” клуб өнгөрсөн шөнө талбайдаа “Райо Вальекано” клубыг хүлээж авч, 10:2-оор буулгаж авсан билээ. Хамгийн сүүлд Эзэн хааны баг 1960 онд “Эльче” клубыг 11:2-оор буулгаж авч байж. Түүнээс хойш 10 болон түүнээс дээш гоол оруулсан анхны тохиолдол энэ боллоо.
Мөн “Реал” түүхэндээ албан ёсны тэмцээнд дөрөв дэх удаа 10 болон түүнээс дээш гоолыг нэг тоглолтод оруулж байгаа нь энэ аж.
Эх сурвалж: www.mminfo.mn