Covid-19 амьсгалын замын биш цусны судасны өвчин байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2020.06.03-нд нийтлэгдсэн

Covid-19 амьсгалын замын биш цусны судасны өвчин байж магадгүй

Covid-19 амьсгалын замын биш цусны судасны өвчин байж магадгүй

Коронавирусийн шинэ төрөл SARS-CoV2 вирусээс үүсдэг Covid-19 өвчнийг эрдэмтэд олон шинж тэмдгээс нь амьсгалын замын өвчин хэмээн тодорхойлж байсан билээ. Мэргэжилтнүүд уг өвчний шинж тэмдгүүд амьсгалын замаас гадуур, хөлийн хуруунаас тархинд хүртэл илэрч эхэлснийг амьсгалын замын өвчин бусад эрхтэнд ч нөлөөлж болно хэмээн тайлбарлаж байсан юм.

Харин шинэ судалгааны үр дүнгээс харахад Covid-19 үнэндээ амьсгалын замын биш, цусны судасны өвчин байж магадгүй аж.

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 6 сая гаруй хүн халдвар авсан нь батлагдсан. Өвчний хамгийн нийтлэг шинж тэмдэг нь өндөр халуурах, ханиах, амьсгал хүндрэх боловч эдгээрээс гадна хоол боловсруулахад асуудал үүсэх, цус бүлэгнэх, зүрхний шигдээс үүсэх, цус харвах, тархи, арьсны асуудлууд үүсэх зэрэг олон өөр шинж тэмдэг хүндэрсэн өвчтөнүүдэд илэрч байгаа билээ.

Эдгээр хачирхалтай олон шинж тэмдэг илэрч буйг эрдэмтэд,

  • Covid-19 цусны судасны өвчин байж эсвэл судсанд хүчтэй нөлөөлдөг өвчин байж магадгүй
  • Энэ өвчний вирус ялангуяа зүрхийг хамгаалж, цус бүлэгнэхээс сэргийлдэг эндотелийн эсүүдрүү дайрдаг байж болох
  • Цусны даралт өндөртэй, чихрийн шижинтэй, зүрхний өвчинтэй хүмүүс коронавирусээр нас барах эрсдэл өндөр байгааг дээрх шалтгаанууд тайлбарлаж болох юм хэмээн тайлбарлаж байна.

Эх сурвалж: THE MIGHTY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж