АНУ-ын цэргийн бааз дахь солонгосчуудын цалинг Пентагон даана | News.MN

АНУ-ын цэргийн бааз дахь солонгосчуудын цалинг Пентагон даана

АНУ-ын цэргийн бааз дахь солонгосчуудын цалинг Пентагон даана

АНУ-ын цэргийн бааз дахь солонгосчуудын цалинг Пентагон даана

Хойг дахь АНУ-ын цэргийн баазад ажиллаж буй Өмнөд Солонгосын иргэдийн хөдөлмөрийн хөлсийг 2020 оны эцэс хүртэл Пентагоноос төлөх Сөүлийн саналыг хүлээж авснаа Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

АНУ болон Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын албаныхан хойг дахь Нэгдсэн Улсын цэргийн баазын үйл ажиллагааны зардлыг хуваан төлөх асуудлаар өнгөрсөн оноос хойш хэлэлцэж буй юм. Солонгосын хойгт АНУ-ын цэргийн баазыг байлгаж, хамгаалалт авсны хариуд Сөүлээс хэр хэмжээний мөнгө төлөх ёстой талаарх маргаан Цагаан ордны тэргүүн Дональд Трамп зардлыг бараг хоёр дахин нэмэгдүүлэх тухай мэдэгдсэнээр эхэлсэн юм. Дональд Трамп АНУ-ын цэргийн хамгаалалтын хариуд Өмнөд Солонгосоос жилд 1.3 тэрбум ам.долларыг гаргуулахаар шахаж буй. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт аж.

Үүний зэрэгцээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн АНУ-ын цэргийн бааз дахь Өмнөд Солонгосын 4000 орчим ажилчдад цалингүй амралт олгоод байжээ. Тэд энэ зургадугаар сарын дунд үеэс эргэн ажилдаа орох гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж