Сагсан бөмбөгийн домогт тоглогч Уэс Анселд таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.03-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн домогт тоглогч Уэс Анселд таалал төгсчээ

Сагсан бөмбөгийн домогт тоглогч Уэс Анселд таалал төгсчээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн домогт тоглогчдын нэг, “Алдрын танхимын гишүүн” Уэс Анселд өчигдөр/2020.06.02/ 74 насандаа таалал төгссөн тухай түүний гэр бүлийнхэн мэдэгдлээ. Уэс Анселд удаан хугацааны туршид уушгины хатгалгаатай тэмцэж байсан тухай ойр дотны хүмүүс нь ярьжээ.

“Тэр манай гэр бүлийн чулуу байсан. Эхнэр, хүүхэд, найзууд, багийн нөхөдэйгээ байхдаа үргэлж бусдад үлгэрлэж явдаг нэгэн. Тэр бидний баатар. Балтиморе болон Вашингтон хотуудын төлөө сагсан бөмбөг тоглохдоо үргэлж жаргалтай. Эдгээр хотуудын нэрсийг өмсгөл дээрээ шигтгэн олон жил тоглосондоо бахархдаг нэгэн байлаа” хэмээн гэр бүлийн гишүүд нь ил захидалдаа бичжээ.

Вашингтон Визардс багийн зүгээс гаргасан мэдэгдэл

Уэс Анселд 1968 оны драфтын хоёрдугаар сонголтоор Балтиморе Буллетс багт сонгогдож, эхний улиралдаа л 13.8 оноо, 18.2 самбараас бөмбөг авалт дунджилж “Оны шилдэг шинэ залуу тоглогч” болон “Улирлын үнэ цэнэтэй тоглогч” зэрэг шагналуудыг нэг улиралд хүртсэн Уилт Чемберлэйнээс хойшхи анхны тоглогч болж байлаа. Түүний тамирчны замналын хамгийн оргил үе 1978 онд тохиосон юм. Тэрээр Балтиморе Буллетс багийнхаа хамтаар NBA-ийн шигшээ шатанд шалгаран Сиэтл Суперсоникс багийг долоон тоглолтонд буулган авч NBA-ийн аварга болж байжээ. Үүнээс гадна тэрээр тус шигшээ тоглолтын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор тодорсон аж.

Балтиморе Буллетс баг хожим нь хот болон нэрээ өөрчлөн Вашингтон Визардс болсон бөгөөд өнөөг хүртэл тус багийн хүртсэн NBA-ийн цор ганц цомыг Уэс Анселд авчирч байсан юм

1981 онд түүний 41 дугаарыг Вашингтон Визардс баг өөрсдийн цэнгэлдэхдээ мөнхөлж хүндэтгэл үзүүлсэн бол NBA-ийн зүгээс 1988 онд хүндэтгэл үзүүлэн Нэйсмитийн нэрэмжит "Сагсан бөмбөгийн алдрын танхим"-ын гишүүнээр элсүүлсэн байна. Харин 1996 онд үзэгч, хөгжөөн дэмжигчдийн санал асуулгаар Уэс Анселдыг лигийн түүхэн дэх шилдэг 50 тоглогчийн нэгээр тодруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж