"Хүүхэд хаана Chicco тэнд" фото зургийн уралдааны ялагчдад шагнал гардууллаа | News.MN

"Хүүхэд хаана Chicco тэнд" фото зургийн уралдааны ялагчдад шагнал гардууллаа

"Хүүхэд хаана Chicco тэнд" фото зургийн уралдааны ялагчдад шагнал гардууллаа

"Хүүхэд хаана Chicco тэнд" фото зургийн уралдааны ялагчдад шагнал гардууллаа

Монгол Эм Импэкс Концерн нь олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хүүхэд хаана CHICCO /кикко/ тэнд фото зургийн уралдааныг 4 дахь жилдээ зохион байгуулж байна. Уралдаанд нийтдээ 1-10 насны 700 гаруй хүүхдүүд фото зургаараа оролцсон бөгөөд тэмцээний ялагчид /кикко/ брэндийн 100,000-500,000 төгрөгийн эрхийн бичгийн эзэн болсон аж. Монгол Эм Импэкс Концерн Коронавирүсийн халдварын эрсдэлээс сэргийлэх зорилгоор уралдааны бяцхан ялагчдыг шагнал гардуулах үйл ажиллагаанд ирэлгүй гэртээ үлдэхийг зөвлөсөн бөгөөд тэднийг төлөөлж гэр бүлийнхэн нь уралдааны шагналыг гардан авсан юм.

Chicco брэнд нь хүүхдийн өсөж торних хугацаанд гардаг бэрхшээл, бие махбодын онцлог зэргийг маш сайн ажиглаж түүнд бүрэн тохирсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадагаараа алдартай юм. Chicco брэнд нь дэлхийн 120 гаруй оронд 300 гаруй дэлгүүртэй бөгөөд Итали улсдаа 150 гаруй нэрийн дэлгүүүртэй эх хүүхдийн тав тух, аюулгүй байдлыг эрхэмлэсэн чанартай, сонирхолтой, хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ дэлхийн олон орны ээжүүд, хүүхдүүдэд хүргэж буй тэдний хайртай брэнд юм.

Монгол Эм Импэкс Концерн нь 2008 оноос Chicco брэндийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын болон орон нутгийн 21 аймгийн салбаруудаараа ээжүүд, өхөөрдөм бяцхан дүү нартаа Chicco брэндийн чанартай, хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг хүргэж байна. Мөн 1800-1923 болон 9508-1923 дугаарт залгаж Улаанбаатар хот дотор хүргэлтээр авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж