Эрх баригч нам сонгуульд ялжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Эрх баригч нам сонгуульд ялжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.21-нд нийтлэгдсэн

Эрх баригч нам сонгуульд ялжээ

Мариано Рахой (төвд нь)

Фото: Eduardo / Xinhua / Zumapress / Global Look

 

Испанийн парламентын сонгуульд Ерөнхий сайд Мариано Рахойны эрх баригч Ардын нам ням гаригт яллаа гэж Reuters дамжууллаа. Экзит-полын дүнгээр Ардын нам нь 350 суудалтай парламентад 114 – 124 мандат авч байна. Парламентын үнэмлэхүй олонх болоход түүнд 52-62 суудал дутаж байна.

 

Сөрөг хүчний Социалист нам хоёрдугаарт (79-85 мандат), зүүний радикал Podemos нам гуравт (70-80 мандат), либерал Ciudadanos нам (46-50 мандат) дөрөвдүгээрт орох магадлалаар өндөр явна.

 

Ойрын хэдэн долоо хоногт засгийн газар байгуулах  хэлэлцээр явагдана. Испанийн Үндсэн хууль нь засгийн газар байгуулах тодорхой хугацааг тогтоож өгдөггүй юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс