ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр (2020.6.2) цөмийн дайралтаас хамгаалах бодлогын баримт бичигт гарын үсэг зуржээ. Тус баримт бичигт зааснаар ОХУ-ын оршин тогтнолд заналхийлсэн үй олноор хөнөөх цэргийн цохилт, дайралтын эсрэг тухайн улс, цэргийн дэд бүтцийн эсрэг цөмийн зэвсэг ашиглах боломжийг тусгасан байна. Өөрөөр хэлбэл, ОХУ нь цөмийн бус дайралтын эсрэг ч цөмийн зэвсэг ашиглах боломжтой гэсэн үг. Бодлогын баримт бичигт ОХУ нь ямар тохиолдолд цөмийн зэвсэг ашиглахыг нарийвчлан заасан аж. Тухайлбал, сөргөлдөгч талаас Оросын газар нутаг эсвэл холбоотны эсрэг баллистик пуужин харвасан баттай мэдээллийн үед, мөн ОХУ-ын засгийн газар, армийн амин чухал байгууллагын эсрэг цохилт зэргийн эсрэг цөмийн зэвсэг ашиглах гэнэ.
Энэ нь АНУ-д анхааруулга өгч буй хэлбэр хэмээн ажиглагчид дүгнэжээ. АНУ болон ОХУ-ын харилцаа 2014 оны Украины хямрал, 2016 оны Цагаан ордны төрийн тэргүүний сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсон гэх маргаан, бусад сөргөлдөөнөөс болж хүйтэн дайнаас хойших хамгийн зөрчилтэй үедээ хүрсэн юм. Тухайлбал, өнгөрсөн онд ОХУ болон АНУ нь 1987 оны дундын зайн тусгалтай пуужинг устгах гэрнээс гарцгаасан юм. Хоёр улсын цөмийн зэвсгийг хянаж буй ганц гэрээ нь 2010 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев нарын байгуулсан “Шинэ эхлэл” гэрээ аж. “Шинэ эхлэл” гэрээнд хоёр орны тус бүрдээ 1550-аас илүү тооны цөмийн хошуу, 700-аас их баллистик пуужинтай байхыг хязгаарлажээ. Тус гэрээний хугацаа нь 2021 онд дуусах бөгөөд ОХУ-аас сунгах санал тавьсан аж. Гэвч АНУ-ын талаас тус гэрээнд Хятадыг элсүүлэх санал тавьж, хэлэлцүүлгийг хүлээлгэсэн байдалтай байна.
Эх сурвалж: The Associated Press, The Defense News
Зочин 2020-06-03 202.131.228.118
Хиагт гараад нэг согтуу буриадыг цохиод унагчихвал цөмийн дайралт хийх юм бн. ха..ха..
Зочин 2020-06-03 172.103.28.248
Бункерт удаан суусан Балайдэмийр Балайдэмийрович Янкинуудаас айсандаа крышк нь явчихаж л дээ….Хойд Солонгосын түнтгэр пацаан шиг цөмийн шантаажнаас өөр арга чарга үлдсэнгүй бололтой дог
Зочин 2020-06-03 202.21.108.200
dairalt hiisen oronluu ni ch tsumiin puujin harvah heregtei, tegj baij USA iin zevseg, baaziig nutag deeree bii bolgoh ulsuudiig boliulah yostoi.
Зочин 2020-06-03 172.103.28.248
Тэр жил Япончууд Хавайн арал дахь АНУ-ын Номхон далайн баазад цохилт өгөөд яалаа…?
Зочин 2020-06-03 66.181.191.117
Цөмийн з****г хэрэглэж бусад ард түмнийг хохироох нь Путинд хамаагүй юм бн. Аймаар нөхөр шүү.
Зочин 2020-06-03 172.103.28.248
Крышк нь зад явчихгүй юу
Зочин 2020-06-03 202.126.88.129
Gadnii huniig harj daldagnah yahav. Bid uuruu hen bilee gej bodoj amidar.