Нэр бүхий долоон хүнд холбогдох хэргийг хойшлууллаа | News.MN

Нэр бүхий долоон хүнд холбогдох хэргийг хойшлууллаа

Нэр бүхий долоон хүнд холбогдох хэргийг хойшлууллаа

Нэр бүхий долоон хүнд холбогдох хэргийг хойшлууллаа

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарын долоон хүнд холбогдох шүүх хурлыг зургадугаар сарын 16-ны өдөр хүртэл хойшлууллаа. Тодрулбал, дээрх хүмүүст холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.06.03/ 08:30 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг тогтоолоо. Шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн байна.

Тэднийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-06-03 150.129.141.43

Дандаа л хойшилж байгаад нэг мэдэхэд цагаатгана биздээ шүүх ер нь юу хийгээд байнаааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж