Vanity Fair-ийн хавтсанд Lady GaGa гангарав

Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Vanity Fair-ийн хавтсанд Lady GaGa гангарав

Оддын амьдралыг бичдэг  Vanity Fair сэтгүүлийн есдүгээр сарын дугаарыг Америкийн хамгийн алдартай болсон дуучин Lady GaGa-гийн зургууд чимэв.
"Леди Гага" нүцгэнээр гангарч түүнд хувцаснаас нь мөнгөлөг хүзүүвч, урт цайвар үс нь л үлдсэн байв. Тэрээр хуруугаараа "Victory" (ялалт) гэсэн тэмдгийг үзүүлсэн байв. Vanity Fair-ийн өгүүлэлд “нүцгэлэх тоглоомын” өдөөлтүүдийнх нь талаар өгүүлжээ.

Түүнтэй адилхан эмэгтэй сүлжээнд нүцгэн тавигдсаны дараа дуучин зургаа сэтгүүлд авахуулсан гэнэ. Lady GaGa-гийн төлөөлөгч зурагт гарсан эмэгтэй дуучинд огт хамаагүй гэж зарласан байна.


Дуучин саяхан Францад аялан тоглохдоо өөрийн багийнханд секс хийхийг бүрэн хориглож, тэднийг эрч хүчээ зөвхөн тоглолт дээр гаргахыг шаардсан тухай  бичсэн байна. The Monster Ball тоглолтын үеэр тэд өөрсдийн “леди” руу маш тачаангуйгаар дайран эротикийг нь бодит болгон харагдуулахаар сэтгэгдлийг төрүүлж чаджээ.


Саяхан Lady GaGa MTV телевизид ярилцлага өгөхдөө өөрийгөө  "celibate" гэж хэлсэн юм. Тэр нь сексээс бүрэн татгалзсан хүнийг хэлдэг ажээ. Түүний тухай олон цуу яриа явдаг. Дуучинг эр хүн, эмэгтэй хүн, манин гэж олон янзаар нэрлэн тэрээр эмэгтэй хүн ба эр хүнийг адилхан хайрлаж чаддаг гэж байсан юм. Гэхдээ дуучны сексийн амьдрал нь нууц хэвээр байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж