Улаанбаатарын хамгийн том, "Үндэсний" гэх нэртэй цэцэрлэгт хүрээлэнд тоглож байсан дөрвөн хүү амиа алдсан харамсалтай хэрэг гараад яг долоо хонож байна. Хэдхэн хоногийн өмнө амьд сэрүүн гүйж явсан үр нь эргэж ирэхээргүй холын холд одсонтой эцэг, эх нь эвлэрч чадахгүй үүдээ ширтсээр суугаагаа хэвлэлд ярьж. Үрээ алдсан хүн л тэдний зовлонг мэднэ. Ийм харамсалтай, золгүй тохиолдлоор жилдээ олон арван хүүхэд амиа алдсаар, харин үхэлд хүргэсэн шалтгаан нь хэвээрээ.
Өнгөрөгч долоо хоногт буюу тавдугаар сарын 27-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар нутаг дэвсгэрт орших Маршалын гүүрний зүүн хойд талын голын тогтоол усанд тоглож байсан дөрвөн хүүхэд эндсэн хэрэг Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр намжив. Амиа алдсан дөрвөн хүүхдийн хоёр нь нэг айлын хүүхдүүд байсан. Тоглож явсан гурван дүүгээ ус руу орж живж эхлэх үед ах нь аврах гэж араас нь ороод амиа насаа алдсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Тоглох орчинг нь томчууд булаагаад авчихсан, мөрөөдлийг нь мөнгөтэй хүмүүс няц гишгэдэг Монголын нийгэмд хэзээ "жинхэнэ" буруутнуудтай хариуцлага тооцдог болох вэ. Жишээ нь, Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид ажлаа хийсэн шиг хийдэг, "Хан талст" хариуцлагатай, хяналттай байсан бол ийм эмгэнэлт, харамсалтай хэрэг гарахгүй байсан.
Осол болсон газрыг хамгаалалтад авсан эсэх, ядаж цаашид ийм эмгэнэлт хэрэг гаргахгүй байх талаар анхааруулах самбар байршуулсан үгүйг өчигдөр /2020.06.02/ очиж үзсэн юм. Баригдаж байсан барилгын гадуур хориотой гэсэн нарийн улаан тууз татаж, замын хаалтаар барилга руу нэвтрэх хөдөлгөөнийг хаажээ. Энд том оврын 2-3 экскаваторын машин, баригдаад хаягдсан хэдэн саарал барилгаас өөр нүдэнд торох зүйл алга.
Уг осолтой холбоотойгоор Маршалын гүүр талаас орох гарах автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хорьжээ.










Цаашлаад ойролцоогоор нэг км орчим зайд алхаж, ослын газарт ирэв. Нуурын зүүн захаас дөрвөн метрийн зайд хүүхдүүд живсэн бөгөөд голын эрэг дагуу “Анхаар нуурын усанд орохыг хориглоно”, “Орох хориотой” гэсэн улаан туузаар хашилт хийжээ. Хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэн болон наран шарлагийн цогцолбор хоёрын дундах хашаалаагүй үлдсэн хэсгээр нэвтрэх үед тэнд хамгаалалтынхан байгаагүй аж. Хүүхдүүдийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр тэдний шөрмөс татсаны улмаас хөдөлгөөн хийх боломжгүй болж, улмаар живж нас барсан гэдэг урьдчилсан дүгнэлт гараад байна.
Хэрэв хэн нэгэн хүн анхааруулах самбарыг эртхэн хийсэн бол, хэрэв хэн нэгэн дарга ажлаа хариуцлагатай хийхийг шаардсан бол, хэрэв “Хан талст” ХХК ажилдаа хариуцлагатай хандсан бол байдал өөр байх байсан гэх асуулт дотор зурж байсныг нуух юун.Тэднийг аюултай тоглоомоор тоглож байгааг хүмүүс анзаарсан ч, анхааруулж хэлээд бүр хөөгөөд явуулсан бол өнөөдөр дөрвөн амь эндэхгүй байсан. Томчууд бид бас тоглох газрыг нь зарчихаагүй бол!
Э.БУРАМ
Зочин 2020-06-03 147.135.136.241
>> Халуун охид та нарыг хүлээж байна == https://is.gd/uB2aoF
Irgen 2020-06-03 202.9.46.213
Ene ch butehgui haragdaj bna, bur hashaa tataad huuhed oroh bolomjgui bolgoocheee, yun ulaan utas ve
Зочин 2020-06-03 192.82.70.152
6j76
Зочин 2020-06-03 66.181.161.84
9p
Зочин 2020-06-03 202.21.107.65
туул голын эрэг дагуу усанд сэлэх зориулалтын газар байгуулж болохгүй юм уу
Зочин 2020-06-03 66.181.182.139
Imm rgts eregtei ogtsom gunzgii nuur baidaggui yum, orvol uhne gej bicheech!!!!!
Зочин 2020-06-03 66.181.182.139
Iim buruu anhaaruulgaar yaahyn be?! Dotor n orvol hul aldaad shuud unah ayultai yumyg myanga anhaaruulaad nemergui, yaaraltai zasahyg shaardaj bna!!!!!!!!!
Bd 2020-06-03 103.212.117.81
JIVEX UXEX AYULTAI GEED SHUUD BICHECH. XORIGLONO CH GEX SHIG s**
Зочин 2020-06-03 103.212.119.25
Энэ компаниуд жоохон сэтгэлтэй байлдаа
Nvc 2020-06-03 202.9.46.146
Yun nuur ve. Uhmal biz dee
Зочин 2020-06-03 178.203.82.14
Haramsaltai yum boljee . Um ma ni bad me hum. Ur huuhduudee harj handaj baihad yanaa Ter holoos irj orson baih yum . Ene kompani ug n niisleliin ard irgeded Mash heregtei zuil hiij baisan baina . Ene uilchilgeeni baiguulamjiin uil ajillagaag tsaashid urgeljluulen hiilgeh heregtei . Asuudal garah bolgond buteen baiguulaltiin uil ajillagaag zogsoogood baibal manai uls manai hot tsaashid yaj hugjij tsetsegleh be gedgiig bodoh heregtei . Naran sharlagiin gazar Mongold alga . Baiguulah heregtei shuu
Зочин 2020-06-03 202.9.46.248
БЗД-ийн 22-р тойрогт нэр дэвшигч Б.Саранчимэг та нэрээ татна уу. Танд нэр дэвших эрх байхгүй
Irgen 2020-06-03 202.9.46.213
Ene horoond surguuli tsetserleg hamgiin chuhal bna, chadah huniig hen ch hamaagui nudee aniad songono shuuu buh irged, Sarangerel chadah u? Ter duu ni hamag gazriig ni avsan uuu, egch duugeeree niileed Mongolchuudiig doromjilchikh yum bna l daa
зочин 2020-06-03 66.181.161.53
Хүүхдүүд самбар хараад л буцаад явчихна гэж бодож байна уу?. .
Зочин 2020-06-03 103.212.117.125
s** sambar tavisan bol huuhduud ochihgui l baih baisan gene. Tavihlaar eniig haraad huuhduud bolih uu gshaahiima malnuud uur yaah yum. Bi lav huvida ennees uur araggui l gej bodoj baina. Dor burnee uursdiiguu bolon huuhduudee malal malnuudaa
Зочин 2020-06-03 202.21.100.210
Дутуу байна ухсан нүхтэй гүн ….. метр хөл алдаж амь насанд аюултай гэж тодорхой бичихгүй бол болдоггүй юмдаа
Зочин 2020-06-03 103.229.122.249
Мэдээж эрх баригчид буюу МАН түүний хувалз болсон дарга нар буруутаы
Зочин 2020-06-03 103.212.119.25
АН-ны хувалзын үеийн компани байналээшдээ. Зориулалтын бус барилга бариад байна гээд байхад гацаагаад байлгаад айн
Зочин 2020-06-03 103.212.117.125
Bitgii s***!!! Chinii AN ii uyeiin company bainlee! Bitgii buruugaa chihehgej baigaad uuriguu barij uguud bai muu ANii buunii nohoi min
Хан талст 2020-06-03 64.119.24.214
Үйлийн үр нь ирнэ ээ буруутай хүмүүст. Хайран хүүхдүүд. Ум Мани Бад Ми Хум
Рама 2020-06-03 167.172.184.231
Хачин сонин . Нэг өдөр инээгээд харьцхаар шууд далимдуулж байна . Юу ч гэхэв дээ .
bgd 2020-06-03 139.5.219.88
hotiin dargani ajlaa medehgvil bgaazdee,,hotiin barilga hugjliin gazar gj buun avilgchid..bvgd ogtroochee,, iim olon hvvhed endcheed bhad yaj zgr suuj chadaj b.aa
Б 2020-06-03 103.26.195.172
Туузыг тоохгүй ш дээ. Энэ хавийг байнгын хяналттай байлгах хэрэгтэй. Гол нь эцэг эхчүүд хүүхдээ анхаарчээ. Хэдийгээр эцэг эхэд хүүхдээ алдсан хэцүү байгаа ч гэсэн тэдэнд бас буруу байна ш дээ.
Зочин 2020-06-03 66.181.167.115
ene hariutslaggui baidlaas bolj huuhduud endjee. odoo ene baiguulamj ashiglaltand orson ch humuus ochij biee sharj, usand n oroh n yu l bol
Зочин 2020-06-03 202.21.108.61
ЭРХИЙГ НЬ ХАС
ЗОЧИН 2020-06-03 64.119.22.3
ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ НАРАНТУУЛ ШИГ ЗАХ БОЛГОЧИХСОН. НАРАНТУУЛАА Ч ОЛИГТОЙХОН БОЛГОЧИХ ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮС ЯАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ.
ЗОЧИН 2020-06-03 202.21.120.242
ХТҮГ-ИЙН ДАРГААР 2012-2016 ОНД АЖИЛЛАЖ БАЙСАН И.НАРАНТУЯА ГЭЖ ЭМЭГТЭЙ ХАРИУЦДАГ ХАН ТАЛСТ КОМПАНИ ХҮҮХДИЙН АМЬ НАС ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭНЭ ҮҮ
News.mn suck 2020-06-03 202.126.88.191
Setguulch nar oorsdoo iim gazar anhaaruulaad baihad huleen avahgui baina geed omno ni bichix ni yasan yum. Yamar neg osol garsanii daraa haramssan humuus zugeer boliod ogoo.
Зочин 2020-06-03 66.181.167.115
setguulch nas ymar Mergejliin hynaltiihan bishdee. Medee medeelel n unen zow damjuulah uuregtei
Иргэн 2020-06-03 192.82.75.113
Сэтгэдэггүй дарга нар сэрүүн зүүдэндээ мөнгө бодож яваа.
Ухаангүй дарга нар ухаан бодолдоо баяжихыг бодож яваа.
Хариуцлага гэдэг зүйл байдаг гэдгийг мэддэггүй.
Хар толгой дээр бууна гэж зүүдэлдэггүй.
Зочин 2020-06-03 202.126.90.123
Ug ni saihan nuur hiij bsan b.a. Daanch haritslagui yumdaa hairan saihan urs
Зочин 2020-06-03 202.9.46.248
Наранхүү саранчимэг гэсэн эгч дүү хоёр хулгайч хотын газрийг зараад идээд баагаад явж байгаа бушуухан зайлуул
Зочин 2020-06-03 202.9.46.29
биднийг багаар нь дэмжээрэй, болж өгвөл багаараа гарна ухааны юм яриад маасайтал инээгээд тэр саранчимэг гэгч балай хүүхэн чинь юу ч болоогүй юм шиг зогсож байналээ шд. ийм ичих булчирхайгүй хүмүүс сонгуульд улайран зүтгэж байхад та нар минь битгий л ийм новшнуудыг сонгоорой доо.
Зочин 2020-06-03 49.0.151.4
Ur huuhduudiog bugdiig n burhan iweeg
Зочин 2020-06-03 66.181.178.157
Хан Талст ХХК-аар бүх хохирлыг төлүүл.
Одбаяр 2020-06-03 112.72.6.94
Тууз ургаа бут мотдоос уяад анхааруулах самбар тавьсан болоод хаяхгүй ээ. Дахин хүн, хүүхэд, мал эсвэл гэрийн тэжээмэл амьтан орхоос тусгаарлах шаардлагатай.
Одбаяр 2020-06-03 112.72.6.94
Аврах хөвдөг цагираг урт олсоор уясан шидхэн бэлэн байрлуулсан байх ёстой.