ЭМЯ: 374 хүнд шинжилгээ хийж, бүгд сөрөг гарчээ | News.MN

ЭМЯ: 374 хүнд шинжилгээ хийж, бүгд сөрөг гарчээ

COVID-19

ЭМЯ: 374 хүнд шинжилгээ хийж, бүгд сөрөг гарчээ

ЭМЯ: 374 хүнд шинжилгээ хийж, бүгд сөрөг гарчээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.06.03/ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллэ өглөө. Өчигдөр шинээр 20 хүн эмнэлгийн ажиглалтад орсон байна. Одоогоор 1812 хүн тусгаарлалтад байна. Архаг хууч өвчтэй 116 хүн эмнэлгийн ажиглалтад байгаа гэв. Мөн орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд таван мянга гаруй иргэнд тандалт хийсэн.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд хандсан иргэдээс олон нийтийн газар амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол мэдээлэл ирүүлсэн байна. Тус яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Бидний эргэн тойронд коронавируст халдварын аюул ойрхон байна. Иймд иргэд сонор сэрэмжээ алдахгүй, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөе. ОХУ-тай хил залгаа Увс, Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн иргэд онцгой анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй” гэлээ.

ХӨСҮТ:

-Өчигдөр нийт 374 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, сөрөг гарсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн 29 жолоочоос коронавирус илрээгүй. Нийт 185 тохиолдлоос 44 хүн эдгэж, тусгаарлалтад байна. Эмнэлэгт байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой, 118 хүн хөнгөн, 23 хүн хүндэвтэр байгаа бөгөөд дунджаар  30 хоног эмчлэгдэж байна. Насны хувьд 5-80 настай хүмүүс коронавирус туссан байна.

ӨВЧЛӨЛ БҮРТГЭГДСЭН БҮС НУТГААС ОНЛАЙН ЗАХИАЛГА ХИЙХЭЭС ТАТГАЛЗ

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга  Д.НАРАНГЭРЭЛ:

-Манай орны хувьд сэтгүүлчдийг эрсдэлт бүлэг гэж үздэг тул тавдугаар сарын сүүлчээр коронавируст халдварыг илрүүлэх урьдчилсан шинжилгээнд хамруулахад сөрөг гарсан.  Иймд сэтгүүлчид аль болох урт микрофон барих, зай барьж сурвалжлага бэлтгэхийг зөвлөж байна.  Бид тусгай үүргийн нисэх онгоцоор ирэх иргэдийг хүлээн авахад бэлтгэлээ хангаж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Дэлхийн улс орнуудад цахимаар эд зүйлс худалдан авах онлайн худалдаа ихэссэнтэй холбоотойгоор иргэдэд аль болох өвчлөл бүртгэгдсэн бүс нутгаас захиалга хийхгүй байхыг зөвлөж байна. Ачаа тээвэр хүлээн авсан тохиолдолд бээлий өмсөх, тээшийг савантай бүлээн ус, близнагаар ариутгаж халдваргүйжүүлэхийг зөвлөе гэлээ.

ХӨСҮТ-Д  ЭСРЭГ БИЕИЙГ ИЛРҮҮЛЭХ ОНОШЛУУРААР  ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ

Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар 178 хүн хэвтэн эмчлүүлж байна. Коронавируст халдварын батлагдсан 185 тохиолдлоос 44 нь эдгэж, дараагийн хяналт руу шилжжээ.  Тэдний 16 нь сувилалд, 13 нь гэрт, 15 хүний  ажиглалтын хугацаа дууссан  байна. Дашрамд дурдахад, Германы Росфирмийн иммунологийн бүрэн автомат анализатораар хүний илдэс ба сийвэн дэх  сарс болон коронвирусийн эсрэг биеийг илрүүлэх 99,8 хувийн өвөрмөц 100 хувийн мэдрэг чанар бүхий оношлуурыг гаргасан. Энэхүү оношлуурыг ашиглах ХӨСҮТ-д шинжилгээ хийх бэлтгэл хийж дууссан ба ийнхүү гурав дахь лаборатори өнөөдрөөс эхлэн ажиллаж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Posted by News.mn on Tuesday, June 2, 2020

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-03 95.174.65.37

АНУ-д 1 хүний амь наснаас болж 4 том хотод жагсаал гаргаж байхад Монгол улс коронавирусээр өвдөж нас барсан хүмүүсийн мэдээлэлийг нууж байна. Шударга ёс хаана байна? Гадаадад 11000 иргэн гацсан өдөр бүр байдал нь хүнд болж байхад УОК ЗГ ашиг олох сонгууль хийх тал дээр илүү анхаарч байна. Хүмүүсий зовлон ашиглаж МИАТ үнэ 3 дахин нэмэж "энгийн" иргэд явах боломжгүй болж байна. Нөөц байхгүй гэж хэлж иргэдээ авахгүй байж АНУ-д 1 сая ам.долор өгч байна.

Avatar

Зочин 2020-06-03 95.174.65.37

Гадаадад гацсан иргэдээс хэд нь өвчин авсан хэд нь нас барсан тухай мэдээлэл огт байхгүй юм. 5 сарын 27-нд 1 мэдээ уншсан. 5 сарын 26 өдөр АНУ Чикаго хотод 1 Монгол иргэн коронавирус-с болж нас барсан гэсэн байсан. Одоо тэр мэдээ олдохгүй байхгүй байна.

Avatar

Зочин 2020-06-03 147.135.136.241

>>> Халуун охид та нарыг хүлээж байна == https://is.gd/uB2aoF

Avatar

Шударга хөдөлмөрөөр олосн орлого мөн үү ?? 2020-06-03 103.212.116.223

УИХ-ын 2020 оны сонгуулийн 42 дугаар тойрогт нь таван мандаттай. Уг тойрогт МАН-аас “МонГал товчоон” зэрэг нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нэр дэвшиж байгаа юм. Тэгвэл нэр дэвшигчдийн ХОМ задрахтай зэрэгцэн П.Анужингийн хөрөнгө орлогын мэдүүлэг цахим орчинд шуугиан тарьж байна.

Тодруулбал, П.Анужингийн жилийн орлого 390 сая төгрөг, 900 сая төгрөгийн үнэлгээтэй нэг орон сууцтай, 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр автомашинтай, 100 сая төгрөгийн үнэлгээтэй газар эзэмшдэг, 520 сая төгрөгийн үнэт

Avatar

ашгүй 2020-06-03 202.179.25.185

Ард олны дунд тархаагйү бол болж дээ. Одоо та нар минь л наанаасаа алдчихгүйг хичээгээрэй. Биднийгээ бага аль болохоор бага чангалж , оруулж ирэх, эмчлэх шатандаа л маш сайн анхаарах болж дээ

Avatar

Д.Сарангэрэл ээ 2020-06-03 202.9.46.248

Айлын хаалга балбаж сонгуулийн сурталчилгаа тараах чинь зөрчил биздээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж