Энэ оны анхны IPO болох Бодь даатгал ХК-ийн IPO-ны захиалга 2020.05.25-аас эхлэн албан ёсоор эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар албан ёсоор захиалга авч эхэлснээс хойш ажлын 5 өдрийн хугацаанд МХБ-ийн арилжааны системд бүртгэгдсэн 2.3 тэрбум төгрөгийн, системд бүртгэгдээгүй боловч Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр мөнгөө байршуулан захиалгаа өгсөн 0.5 тэрбум төгрөгийн, нийт 2.8 тэрбум төгрөгийн хувьцааны захиалга ирээд байна.
Захиалгын нийт хугацаа 14 хоног бөгөөд эхний 7 хоногийн хугацаанд 2.8 тэрбум төгрөг буюу нийт татан төвлөрүүлэх хөрөнгийнхөө талаас илүү хувийг татсан байгаа нь харьцангуй идэвхитэй байгааг илтгэж байна.
Өмнөх IPO-уудын захиалгын явцаас харахад сүүлийн өдрүүдэд Институциональ буюу Мэргэжлийн хөрөнгө оруулагчид болон томоохон харилцагчид сүүлийн өдрүүдэд захиалгаа өгдөг учир захиалгын сүүлийн өдрүүдэд ихээхэн идэвхижих магадлалтай юм.
IPO-ны Тэргүүлэгч Андеррайтераар БиДиСЕК ҮЦК, Андеррайтераар Тээвэр хөгжлийн банк болон Гаули ҮЦК ажиллаж байгаа бол Гэрээт Үнэт цаасны компаниудаар TDB капитал ҮЦК, Апекс ҮЦК нар тус тус ажиллаж байна.
Бодь даатгал компани нь нийт 5.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгийг хөрөнгө оруулалт, инноваци технологийн хөгжүүлэлт, сайжруулалтанд зарцуулахаар төлөвлөжээ.
Бодь Даатгал компанийн IPО захиалгын хугацаа 2020.06.08-ны өдөр дуусах тул сонирхсон иргэд байгууллагууд одоо үнэт цаасны компани дээрээ очин захиалгаа өгөх боломжтой.
Хувьцааны тухай мэдээлэл:
Санал болгох хувьцааны тоо | 47,063,944 | |
Санал болгож буй хувь | 20% | |
Санал болгох үнэ | ||
Олон нийтэд санал болгох үнэ | Захиалгын бүртгэлийн аргаар: 113 төгрөг | |
Нийтэд санал болгосны дараах хувьцааны тоо | 235,319,718 ширхэг | |
Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны ангилал | I ангилал |
Б 2020-06-03 103.26.195.172
Худлаа ш дээ. Өмнө нь IPO хийсэн компаниудын хувьцаа бүгд уначихсан байна. Ард түмэн бас л хохироод дуусч байна ш дээ.
Зочин 2020-06-03 202.126.88.152
Haha… Bodi daatgald daatguulsanaas shuud shuuhruu handsan n deer shuu. 80% Bold 20% others gesen huvilbar deer hen ordog yum. Bullshit
Зочин 2020-06-03 118.22.50.207
Зах зээл дээр ямар ч эрэлт байхгүй байгаа худлаа ярьж эрэлттэй байгаа мэт мэдээлж хэдэн хувьцаагаа борлуулчих санаатай.
Хэт өндөр үнэтэй ашиггүй хувьцаа.
Зочин 2020-06-03 66.181.184.227
hit dabka furtuna-g dabrad baihar nigert hely baigad amiar hiiged sul tabisan yum baihoo geel peedger b** halsan gedeg.
Зочин 2020-06-03 66.181.184.227
hit entertainment dabka sogtuu baihdaa fortuna Batbayar, Baatarhyag 2-g nidalsan budalsan geel uilaad baisan shdee amrikt baihad. Fortuna eb eruul baih shig.
иргэдээс хохирлоос хамгаалах хууль хэрэгтэй 2020-06-03 104.232.37.171
компаниуд нь энэ мэтээр IPO нэртэй хийсвэр зүйл гаргаж асар их сул орлого олж байна, үүнийг нь худалддаж авсан иргэд хохироод үлдэж байна шдэ, одоогоор сүүлийн хэдэн жил гарсан бүх IPOасар их уналттай, иргэд мөнгөө алдаад дууслаа, нэг тал нь буюу мөнгөтэй этгээдүүд энэ мэтээр улам баяжиж иргэд нь хохирсоор,
Zochin 2020-06-03 103.229.178.2
Shareholder ni populist uls turch Lu.Bold gej bodokhoor l sujig turukhgui baigaa yum daa