“Бодь Даатгал ХК-ийн IPO-ны захиалга эрэлт ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2020.06.03-нд нийтлэгдсэн

“Бодь Даатгал ХК-ийн IPO-ны захиалга эрэлт ихтэй байна

“Бодь Даатгал ХК-ийн IPO-ны захиалга эрэлт ихтэй байна

Энэ оны анхны IPO болох Бодь даатгал ХК-ийн IPO-ны захиалга 2020.05.25-аас эхлэн албан ёсоор эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар албан ёсоор захиалга авч эхэлснээс хойш ажлын 5 өдрийн хугацаанд МХБ-ийн арилжааны системд бүртгэгдсэн 2.3 тэрбум төгрөгийн, системд бүртгэгдээгүй боловч Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр мөнгөө байршуулан захиалгаа өгсөн 0.5 тэрбум төгрөгийн, нийт 2.8 тэрбум төгрөгийн хувьцааны захиалга ирээд байна.

Захиалгын нийт хугацаа 14 хоног бөгөөд эхний 7 хоногийн хугацаанд 2.8 тэрбум төгрөг буюу нийт татан төвлөрүүлэх хөрөнгийнхөө талаас илүү хувийг татсан байгаа нь харьцангуй идэвхитэй байгааг илтгэж байна.

Өмнөх IPO-уудын захиалгын явцаас харахад сүүлийн өдрүүдэд Институциональ буюу Мэргэжлийн хөрөнгө оруулагчид болон томоохон харилцагчид сүүлийн өдрүүдэд захиалгаа өгдөг учир захиалгын сүүлийн өдрүүдэд ихээхэн идэвхижих магадлалтай юм.

IPO-ны Тэргүүлэгч Андеррайтераар БиДиСЕК ҮЦК, Андеррайтераар Тээвэр хөгжлийн банк болон Гаули ҮЦК ажиллаж байгаа бол Гэрээт Үнэт цаасны компаниудаар TDB капитал ҮЦК, Апекс ҮЦК нар тус тус ажиллаж байна.

Бодь даатгал компани нь нийт 5.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгийг хөрөнгө оруулалт, инноваци технологийн хөгжүүлэлт, сайжруулалтанд зарцуулахаар төлөвлөжээ.

Бодь Даатгал компанийн IPО захиалгын хугацаа 2020.06.08-ны өдөр дуусах тул сонирхсон иргэд байгууллагууд одоо үнэт цаасны компани дээрээ очин захиалгаа өгөх боломжтой.

Хувьцааны тухай мэдээлэл:

Санал болгох хувьцааны тоо47,063,944
Санал болгож буй хувь20%
Санал болгох үнэ
Олон нийтэд санал болгох үнэЗахиалгын бүртгэлийн аргаар: 113 төгрөг
Нийтэд санал болгосны дараах хувьцааны тоо235,319,718 ширхэг
Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны ангилалI ангилал
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж