АНУ-д эсэргүүцлийн хөдөлгөөн найм дахь өдрөө үргэлжилж байна | News.MN

АНУ-д эсэргүүцлийн хөдөлгөөн найм дахь өдрөө үргэлжилж байна

АНУ-д эсэргүүцлийн хөдөлгөөн найм дахь өдрөө үргэлжилж байна

АНУ-д эсэргүүцлийн хөдөлгөөн найм дахь өдрөө үргэлжилж байна

АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотын цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьст эр Жорж Флойдын үхлийг эсэргүүцсэн эсэргүүцлийн хөдөлгөөн тус улсад найм дахь өдрөө үргэлжилж байна. Эсэргүүцлийн жагсаалаас эмх замбараагүй байдал, дээрэм тонуул болж хувирсан хөдөлгөөнийг намжаахын тулд тус улсын 40 гаруй хотод хөл хорио тогтоогоод байгаа  бөгөөд эхний өдрүүдийг бодвол байдал харьцангуй тайван болж эхэлжээ.

Жорж Флойдын үхлийн шалтгааныг шүүх шинжилгээний байгууллагаас амьсгалын замыг нь боогдуулсны улмаас нас барсан хэмээх дүгнэлтийг гаргасан бөгөөд хэрэгт буруутгагдаж буй цагдаагийн офицер Дерек Шовиныг гуравдугаар зэргийн хүн амины хэрэг буюу санамсаргүйгээр хүний аминд хүрсэн хэмээн үзэж байгааг ард иргэд эсэргүүцэн хэтэрхий хөнгөн ял оноох гэж байна хэмээн үзэж байгаа юм.

Жорж Флойдын төрсөн хотод 25 мянга гаруй хүн жагссан байна. Түүнлэн Флойдын үхэлтэй холбоотойгоор арьс өнгөний үзлийг эсэргүүцсэн хөдөлгөөн дэлхийн бусад улс орнуудад ч өрнөж байна. Тухайлбал, Францын нийслэл Парис хотноо 2016 онд Флойдтой төстэй байдлаар цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьст эрийн дурсгалыг хүндэтгэж, 20 мянга орчим хүн коронавирусийн хорио цээрийн дэглэмийг үл харгалзан жагссан ба жагсаал цуглаан эхэндээ тайван өрнөж байгаад удалгүй хүчирхийллийн шинж чанартай болон хувирчээ. Мөн Их Британийн Ливерпүүл, Мерсисайд, Австрийн Амстердам, Перт, Лондон, Берлин, Милан, Торонто, Рио-де-Жанейро  зэрэг хотуудад ч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байна.

Харамсалтайгаар амиа алдсан Жорж Флойдын охины ээж Рокси Вашингтон өчигдөр /2020.06.02/ олны өмнө гарч, Флойд болон түүний охины төлөө шударга ёсыг тогтоож өгөхийг эрх баригчдаас хүссэн байна.  Тэрбээр “Яг одоо би хэлье гэсэн зүйлээ бүрэн гүйцэд хэлж чадахгүй байна. Охин минь одоо аавтайгаа хэзээ ч дахин уулзахгүй боллоо. Тэр охиноо өсч том болохыг нь харж чадахгүй. Хэрэв охинд минь аавынх нь тусламж хэрэгтэй болоход тэр үед аав нь хажууд нь байх ёстой ч энэ бүх зүйл утга учиргүй боллоо. Би охиныхоо төлөө, Жоржийн төлөө шударга ёсыг шаардаж байна. Хэн ч юу ч гэж байсан тэр сайн хүн байсан гэдгийг дахин хэлье” хэмээн хэлжээ.

Мөн энэ үеэр тус улсын экс Ерөнхийлөгч Жорж Буш олон зуун өнгөт арьст америкчууд эх орондоо ад үзэгдэн, заналхийлэлд өртөж байгаад харамсч буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн тэрбээр тайван байдлаар жагсч, үзэл бодлоо илэрхийлж буй хүмүүсийг сайшаасан байна. Тэрбээр “Ямар ч хүн өөрийнхөө бодит байдлыг өөрт тань цөхөрч, гомдож буй хүмүүсийн үзэл бодлоос харж болно. Америк гэх улсад юу дутагдаад байгааг эдгээр гомдож, цөхөрсөн, туйлдаа хүрсэн хүмүүсийн нүднээс харж болно” хэмээн хэлсэн байна.

Гэсэн ч зарим хэвлэлүүд Буш өөрөө засгийн эрхэнд байхдаа хар арьст америкчуудын эрхийн төлөө тийм ч сайн ажиллаагүйг онцолсон байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-03 139.5.217.45

Nigeruudd ugaasaa l niigmiin dood davharga baisan baisaar ch baih bolno

Avatar

Shuree 2020-06-03 178.203.82.14

Umhii haruud dalimduulaad delguur honoj bna . Umhiinuudiig alj bx heregtei .dabraaj bolohgui sarmagchinguud olnoorio baihaaraa ih ongiroo sagsuu . Amerikt ajilguidliin tetgemj ..emnelegiin daatgal .huuhdiin mungu . Unegui huns . Sumiin buyan geed ulsaas uchnuun mungu abj tejeelguulj baij neg muu huuran mehlegch uhseni tuluu boslogo gargaj olon saihan buteen baiguulalt delguur horshoo bair mashin shataagaagaad muu sain er .emgui sarmagchin umxii aristai unertenguud. Shuud buudah heregtei

Avatar

Зочин 2020-06-03 202.126.90.131

Австрийн Амстердам, Перт, Лондон, Берлин, Милан, Торонто, Рио-де-Жанейро хотууд гэнээ, сэтгүүлч ээ мэдлэгээ дээшлүүлнэ үү

Avatar

Зочин 2020-06-03 66.181.161.69

хэрэг хийсэн байх магадлалыг арьсны өнгөөр биш харин хүний царай төрх юмуу байр байдлаас болж дүгнэдэггүй юм уу? тэнд цагаан арьст хүнийг хар тамхичин юм уу гэмт хэрэгтэн байж магадгүй гэж сэжиглэдэггүй юм байхдаа? том булиа залуу болохоор энэ яах ч үгүй гэж бодоод дараад байсан юм шиг санагдсан. янгуучилж байна гэж бодоод дараад байсан болов уу. тэрнээс алья гэж бодож дараагүй байх. тэгвэл өөрөө хэрэгт унахаа мэдэж байгаа байлгүй.

Avatar

Зочин 2020-06-03 66.181.161.69

дан нэг төрлийн арьстай хүмүүс амьдардаг улс орнуудад ч ялгаагүй нэгнээ нутаг ус амьжиргааны түвшин, үзэл бодол, өнгөрсөн амьдралаар нь гэх мэт олон шалтгаанаар ялгаварлаж харьцах тохиолдол байдаг л санагддаг. америкт хүмүүс нь өмнөх түүхээсээ болоод энэ тал дээр маш эмзэг байдаг юм шиг бгаан.

Avatar

Зочин 2020-06-03 66.181.161.69

өнгөт арьстан гэж дөвийлгөх нь илүүц юм шиг. харин ямар ч арьстай бай хамаагүй хүний эрхийг зөрчсөн гэдэг дээр л анхаарлаа хандуулмаар санагдах. цаашид хүний амь насанд болгоомжтой хандах гэх мэт.

Avatar

Зочин 2020-06-03 146.115.161.230

Жаахааан байхад ангийн нэг нөхөр парисын нийслэл лондон гэснээсээ болж онигоонд орж байж билээ. Энэ нийтлэлийг бичсэн хүн эрхээ биш жаахааан хүүхэд биш байлгүй дээ тээ.

Avatar

Зочин 2020-06-03 202.55.188.44

Буш хамгийн муу ерөнхийлөгч байсан…харин өөрөө хамгийн их арьсны үзэлтэн шүү дээ.

Avatar

иргзн 2020-06-03 202.179.26.155

АНУ Хүний Эрхийг зөрчиж Арьс өнгөөр ялгаврлан Гадуурхах Үзэл газар авсны тод илрэл бол энэ Бослого тэмцэл,

Avatar

Зочин 2020-06-03 202.9.46.248

короно ч сайн гааруулж өглөө ингэснээрээ улам илүү их үхэлтэй тулах байхдаа хөөрхийс минь гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж