Бразилд хүнд хэвээр байгаа ч хорио цээрийг сулруулав

Хуучирсан мэдээ: 2020.06.03-нд нийтлэгдсэн

COVID-19

Бразилд хүнд хэвээр байгаа ч хорио цээрийг сулруулав

Бразилд хүнд хэвээр байгаа ч хорио цээрийг сулруулав

Шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо өнөөдөр/2020.06.03/-ийн байдлаар дэлхий дахинд 6,472,662-т хүрсэн бол нас барагсдын тоо 381,697, эдгэрсэн хүний тоо 2,985,901-т хүрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 109,466 шинэ тохиолдол, 4,507 нас баралт бүртгэгдсэн байна. Үүнээс идэвхтэй халдварын тоо 3,105,064 байгаа бол 54,473 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Дэлхийн нэг сая хүн тутмын 830 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол сая хүн тутмын 49 нь covid-19 өвчний улмаас нас барж байна.

АНУ-д хоногт 20 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 1,8 сая даваад байгаа бол цар тахалд хамгийн их хохирол амсч буй Латин Америкийн хамгийн том улс Бразилд хоногт 27 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авагсдын тоо  556 мянга давжээ. Бразилд ийнхүү нөхцөл байдал хүнд хэвээр байгаа ч зарим бизнесүүдийг нээж эхлэхээр төлөвлөжээ. Тус улсад коронавирусийн улмаас нас барсан хүний тоо 31 мянга хүрээд байгаа юм.

Бразилийн зарим хэсэг сүм хийд, автомашины дэлгүүр, тавилга, чимэглэлийн дэлгүүр гэх мэт чухал ач холбогдолгүй бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа бол цар тахалд хамгийн их өртсөн Сан Паулу мужид даваа гаригаас худалдааны төвүүд, оффисууд, үл хөдлөх хөрөнгийн компаниудыг үйл ажилллагааг дахин сэргээжээ. Мөн Рио-де-Жанейро хот мягмар гаригаас зарим хязгаарлалтыг цуцалж, оршин суугчид цэцэрлэгт хүрээлэнд очиж дасгал хийж, далайд сэлэх боломжийг нээсэн байна.

АНУ-ын хувьд сүүлийн өдрүүдэд цагаан арьст цагдаагийн харгис үйлдлийн улмаас нас барсан өнгөт арьст эр Жорж Флойдын үхлийг эсэргүүцсэн үймээн самууны улмаас халдварын тархалт эрс нэмэгдэх магадлалтай байгаа юм. Бразил болон АНУ-ын дараа Энэтхэг, ОХУ улсууд хоногт шинээр илрэх халдварын тохиолдлын тоогоор тэргүүлж байна. Энэ хоёр улсад хоногт найман мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.

Цар тахалд хамгийн их хохирол амсч буй 10 улсын тоон мэдээлэл, 2020.06.03-ны 07.30 цагийн байдлаар:

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж