"Хориотой" хүүхдийн баярын хориглоогүй бэлэг | News.MN

"Хориотой" хүүхдийн баярын хориглоогүй бэлэг

"Хориотой" хүүхдийн баярын хориглоогүй бэлэг

"Хориотой" хүүхдийн баярын хориглоогүй бэлэг

Энэ жилийн "Олон улсын хүүхдийн эрхийн хамгаалах өдөр" өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулбал хүүхдийн баяр гэдэг утгаараа бус илүү хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангасан, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхийн тулд хүн бүр дор бүрнээ хичээсэн баяр болов. Монгол орны өнцөг булан бүрт зургадугаар сарын 1-ний өдрийг тэмдэглэж,  хүүхэд багачуудад зориулсан сайн үйлсийн аяныг ихээр өрнүүлсний дотроос хэд хэдэн онцгой ажлуудыг танилцуулж байна. Иргэд, оршин суугчид нь ямар нэгэн нам, хэн нэгэн албан тушаалтны захиалгаар бус цэвэр өөрсдийн сайн дурын үндсэн дээр дараах ажлуудыг бие даан гүйцэтгэжээ.


Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо Баянхошуу Хонхорын 8-р хэсэг:

“Морьтон цэргийн зөвлөл”-ийн санаачлагаар энэхүү хэсгийн хүүхдийн тоглоомын болон сагсны талбайг тус тус сэргээн засварлан тохижуулж бяцхан багачуудад бэлэг барьжээ. Энэхүү сайн үйлсийн аяныг санаачлан, нөхдийн хамт зохион байгуулсан Х.Мөнхжин “Сошиал медиаг зөв ашиглаж залуучууд бид нэгдэж чадвал юу хийж бүтээж чадахыг өөрийн биеэр харлаа мэдэрлээ. Маш олон хувь хүн компани, хажуу хашааны эгч хүртэл туслаж, хоёр хоногийн дотор хороонд нь хүлээлгэн өглөө. Гулсуур мод гээд дутуу байгаа энэ бүтээн байгуулалтанд их бага оролцсон бүх хүнд баярлалаа. Энхрий үрс тань, эрүүл саруул Монгол хүүхэд болгон жаргалтай явах болтугай! Залуучууд бид нийгмээ эрүүлжүүлнэ” хэмээжээ.

Нийслэлийн алслагдсан энэхүү хэсэгт одоо хүүхэд багачууд цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, хөгжилдөж болохоор боллоо.

Баянзүрх дүүргийн 12-р хороо:

Тус хорооны оршин суугчид санаачлагаар нэгдэн “Шөнийн зах”-ийн автобусны буудал явж хүрдэг хоёр нарийн гудамжинд тохижилтын ажил хийжээ. Тус гудамжуудыг цэвэрлэн гэрэлтүүлэг суурилуулж, хуучин хоосон ханан дээр нь хүүхэлдэйн киноны баатруудын зургийг зурж хүүхэд багачуудад ээлтэй байхаар бүтээн байгуулалт хийсэн аж. Оршин суугчдын хэлснээр тус газарт хүмүүс ихээр бие засдаг, шөнө оройн цагаар явахад аюултай байдаг байжээ.

Харин одоо бүрэн гэрэлтүүлэгтэй, цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлж чадсан байна.

Хан-Уул дүүргийн 10-р хороо Буянт-Ухаа 2 хороолол:

Буянт-Ухаа 2 хорооллын оршин суугчид “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан хорооллынхоо хүүхдийн тоглоомын талбайг тохижуулжээ. Тэд нэг шөнийн дотор хүүхдийн тоглоомын талбайг чадах чинээгээр тохижуулан, хорооллынхоо хүүхэд багачуудад баяраар нь гэнэтийн бэлэг барьж чаджээ.

UB Comedy авьяаслаг залуу комедиан М.Баяржаргал нөхдийн хамтаар сайн үйлсийн аян зохион байгуулж, нийт тав хоногийн дотор 1000 орчим ном, 300 чихмэл тоглоом, 40 гаруй нэр төрлийн тоглоом, амттан хувцас зэргийг цуглуулж "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр хүүхэд багачуудад бэлэглэжээ. Түүний цугларсан чихмэл тоглоомуудыг Laundrayzone өөртөө үйлчлэх угаалгын газар үнэ төлбөргүй угааж өгч, Nitro B кофе шоп сайн үйлсийн эд зүйлсийг нь цуглуулахад туслалцаа үзүүлсэн аж.

Мөн түүнчлэн Монголын лайв од О.Осоржамаа ч чадах чинээгээрээ зургадугаар сарын 1-ний өдөр хүүхэд багачуудад бэлэг тараан баярлуулж чаджээ.

Энэ мэтчилэн мэт санаачлага гаргаж, хийж чадвал хүүхдэд ээлтэй орчныг бий болгох боломж байна. Гэхдээ зөвхөн хүүхдийн баярт зориулж буй өдөр бүр, цаг минут, алхамд тутамдаа хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх нь чухал юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-03 202.21.117.194

Ямар сайхан сэтгэлтэй залуус бэ? Хүүхдүүдийн өмнөөс Баярлалаа гэж хэлье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж