Дэлхийн хотуудын дарга нар цахимаар хуралдана | News.MN

Дэлхийн хотуудын дарга нар цахимаар хуралдана

Дэлхийн хотуудын дарга нар цахимаар хуралдана

Дэлхийн хотуудын дарга нар цахимаар хуралдана

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахалтай эсрэг хамтдаа тэмцэх, эв нэгдэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хотууд харилцан туршлага судлах зорилгоор Сөүл хотын Захиргаанаас энэ сарын 01-05-ны өдрүүдэд “Хотууд “Ковид -19”ийн эсрэг хамтдаа тэмцье олон улсын чуулга, уулзалт 2020” арга хэмжээг өнөөдөр цахимаар зохион байгуулах гэж байна. Энэхүү олон улсын чуулга уулзалтад дэлхийн 40 гаруй хотын дарга, орлогч дарга нар болон Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцох юм. Тодруулбал, Сөүл, Лондон Унгар, Москва, Дели,Гуаякил, Киев  Истанбул хотуудын дарга нар оролцоно.

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний үеэр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид анхаарах арга хэмжээ,  цар тахлын дараах нийгэм эдийн засгийн талаар эрдэмтэн судлаачдын таамаглал зэрэг олон талт хэлэлцүүлэг зохион байгуулагдах аж. Мөн энэ үеэр Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өгөх юм.

Улаанбаатрын цагаар өнөөдөр орой 21.00 цагт  “Ковид 19” -ийн эсрэг хамтдаа тэмцье олон улсын чуулга, уулзалт 2020” цахим хурал болох бөгөөд нийслэлийн мэдээ пэйж хуудас шууд дамжуулах болно.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bogi 2020-06-02 202.126.89.124

Хүмүүс одоо Аялал нэрийдлээр дэвэн дэлхийгээр тэнүүчилдэгээ болимоор юм Тэрний оронд Онлайн худалдаа наймаа харилцааг сайн хөгжүүлмээр. Байгаль орчин бохирдуулж доройтуулсанаас; хэт хөгжил дэвшлийн араас хөөцөлдсөнөөс; Тив улс дамжсан Аялалаас; Гадаадад ажилласан нэртэй буурчийн амьдралаар амьдрагсадаас; хэт матeриаллаг үзлээс л энэ гамшигт өвчин бий боллоо…. хүмүүс эргэж нэг бодож санах иржээ….

Avatar

Зочин 2020-06-02 185.220.101.165

~ Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-06-02 185.220.101.148

сарангэрэл өнөөдөр хамгийн түрүүнд коронавирусийн үеийн сонгуулийн хууль зөрчиж айлын хаалга үүд цохиж сонгуулийн сурталчилгааны материалаа тараалаа. ам ажил нь зөрсөн худалч хулгайч байх нь ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж