ОХУ нефть бүтээгдэхүүний импортод хориг тавилаа

Хуучирсан мэдээ: 2020.06.03-нд нийтлэгдсэн

ОХУ нефть бүтээгдэхүүний импортод хориг тавилаа

ОХУ нефть бүтээгдэхүүний импортод хориг тавилаа

ОХУ-ын Засгийн газар бензин, дизелийн түлш, керосин зэрэг нефть бүтээгдэхүүний импортод хориг тавилаа. ОХУ-ын Засгийн газар уг шийдвэрээ тавдугаар сарын 25-нд гаргасан байсан бөгөөд түр хугацаагаар хэрэгжих энэ хориг зургадугаар сарын 2-ноос мөрдөгдөж эхэллээ.

Хориг энэ 2020 оны аравдугаар сарын 1 хүртэл хэрэгжих юм. Гэхдээ энэ хугацааг сунгахаар бол хариуцсан төрийн байгууллага нь зургадугаар сарын 15-наас өмнө мэдэгдэх ёстой. Энэ хориг ОХУ-аар транкит тээврээр явж байгаа нефтийн бүтээгдэхүүнд хамаарахгүй. Мөн шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний судалгааны зориулалт бүхий нефтийн бүтээгдэхүүн, бас хувь хүний хэрэгцээнд зориулсан бүтээгдэхүүнд хамаарахгүй. Оросын Засгийн газрын энэ арга хэмжээ нь Оросын өөрийн зах зээлийн үнээс хямд үнэтэй нефтийн бүтээгдэхүүн импортоор оруулахгүй байх зорилготой.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж