"Моя карьера" төв ээжүүдэд ажил эрхлэхэд тусалж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.03-нд нийтлэгдсэн

"Моя карьера" төв ээжүүдэд ажил эрхлэхэд тусалж байна

"Моя карьера" төв ээжүүдэд ажил эрхлэхэд тусалж байна

Хүүхдээ харж байгаа ээжүүд зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр сургалтад хамрагдах, ажлын байр хайхад хэрэгтэй зөвлөгөөг авах боломжийг Москва хотын "Моя карьера" төв олгож байна. Москва хотын mos.ru сайтад бичсэнээр тус төвийн сургалтын хөтөлбөрт 6500 гаруй ээж хамрагджээ.

Хүүхдээ харан зав муутай байдаг ээжүүдэд хэрэгтэй зөвлөгөөг онлайнаар, мөн онлайн-мессенжер ашиглан өгдөг байна. Ажил хайгчийн анкетыг хэрхэн зөв бөглөх, ажил олгогчид хандсан захидлыг хэрхэн бичих, өөрийн мэргэжил, туршлагад тохирсон ажлыг байрыг хэрхэн зөв хайх зэрэг зөвлөгөөг ээжүүдэд өгдөг ажээ.

Коронавирусийн цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үед ээжүүдийн сэтгэл зүйд хандсан зөвлөгөөг өгч эхэлсэн байна. “Хөл хорионоос хойш манай "Моя карьера" төвд хандаж байгаа ээжүүдийг харахад сэтгэл зүйн дэмжлэг их хэрэгтэй байна. Маргаашдаа итгэх итгэлийг сэргээх хувь хүнд тусгайлсан сэтгэл зүйн зөвлөгөөг мэргэжлийн сэтгэл зүйчид өгч байна. Зөвхөн ажлын байр олоход зуучлах биш, өөрөө өөртөө итгэх, сэтгэл зүйн хувьд өөдрөг байхад бид тусалж байна” хэмээн “Моя карьера” төвийн захирал Ирина Швец хэллээ.

Хөл хорио тавигдсанаас хойш тус төвийн сайтад ээжүүдэд зориулсан 400 гаруй ажлын байрны зар тавигдсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж