Covid-19: Барселона багийн халдвар авсан хүмүүс эдгэрсэн

Хуучирсан мэдээ: 2020.06.02-нд нийтлэгдсэн

Covid-19: Барселона багийн халдвар авсан хүмүүс эдгэрсэн

Covid-19: Барселона багийн халдвар авсан хүмүүс эдгэрсэн

Испанийн хөлбөмбөгийн Ла лигийн Барселона багийн шинэ коронавирусийн халдвар авсан таван тоглогч болон хоёр дасгалжуулагч бүрэн эдгэрсэн тухай AS сайт мэдээллээ. Мөн тус эх сурвалжийн мэдээлж буйгаар Барселона багийн зүгээс тамирчид болон дасгалжуулагчийн баг, арын албаныхан гээд бүхий л багтайгаа холбоотой хүмүүсийг шинжилгээнд хамруулсан байна. Одоогийн байдлаар ямар нэгэн халдвартай хүн шинээр илрээгүй бөгөөд бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлтгэлдээ оролцоход бэлэн байгаа аж.

Эдгэрсэн тамирчид болон дасгалжуулагчдын мэдээллийг нууцалж байна.

Барселона багийн Франц хамгаалагч Самуель Умтити болон Испани залуу авьяастан Ансу Фати нарын гэмтэл бүрэн эдгэрч, бэлтгэлд хамрагдахад бэлэн болжээ. Түүнээс гадна Барселона Б багийн залуу тоглогч Мончуг үндсэн багт дэвшүүлэн тоглуулахаар болсон байна.

Испанийн хөлбөмбөгийн Ла лиг зургадугаар сарын 12-ноос эхлэн үргэлжлэн явагдана. Тус лигийг Барселона баг 27 тойргийн дараах байдлаар 58 оноотой тэргүүлж байгаа бол тэдний араас мөнхийн өрсөлдөгч нь болох Реал Мадрид баг хоёр онооны зөрүүтэй удаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж