АНУ: Хонгконгийн иргэдэд иргэний харьяалал хүсэх боломжийг судалж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.02-нд нийтлэгдсэн

АНУ: Хонгконгийн иргэдэд иргэний харьяалал хүсэх боломжийг судалж байна

АНУ: Хонгконгийн иргэдэд иргэний харьяалал хүсэх боломжийг судалж байна

Эх газрын Хятад улс Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийн төслийг батлах гэж буйтай холбогдуулан АНУ Хонгконгийн иргэдэд тус улсаас иргэний харьяалал хүсэх боломжийг судалж байгаагаа мэдэгджээ. Их Британи улс Хонгконгийн тусгай паспорттой /BNO passport/ 300 мянга гаруй иргэнд дээрх эрхийг нээхээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Бид энэ боломжийг судалж байна. Гэхдээ яг яаж хэрэгжүүлэх талаар хэлж мэдэхгүй байна. Их Британи болон Хонгконг бол эртнээс нягт харилцаатай байсаар ирсэн. Харин АНУ-ын хувьд Хонгконгтой огт өөр харилцаатай шүү дээ” хэмээн ярьсан байна.

АНУ-ын Бүгд Найрамдах намын сенатуудын зүгээс ч тус улс Хонгконгчуудад үүд хаалгаа нээх нь зүйтэй гэх саналыг дэвшүүлээд байгаа юм. Хонгконгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах хуулийг батлах гэж буйтай холбогдуулан АНУ нь Хятадын төрийн өмчит компаниудаас гахайн мах, шар буурцаг зэрэг ХАА-н бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авахыг зогсоохоор болжээ.

Эх сурвалж: Reuters

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж