Конгод эбола вирусийн шинэ тархалт эхлэв | News.MN

Конгод эбола вирусийн шинэ тархалт эхлэв

Конгод эбола вирусийн шинэ тархалт эхлэв

Конгод эбола вирусийн шинэ тархалт эхлэв

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад /БНАКУ/ эбола вирусийн шинэ дэгдэлт эхэлж, дөрвөн хүн нас барсан тухай тус улсын эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Өдгөө 11 дэх дэгдэлт эхлээд байгаа нь энэ бөгөөд 10 дахь удаагийн дэгдэлт хоёр жил үргэлжилжээ.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Этени Лонгондогийн хэлснээр энэ удаагийн дэгдэлт улсын зүүн хэсэгт болж буй дэгдэлтээс 1000 орчим километрийн зайтай Конго улсын баруун бүсэд илрээд байгаа аж. Энэ бүс нутагт хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сард вирус илэрч байсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд яаралтай ажиллан наймдугаар сар гэхэд халдварыг дарж байв.

ДЭМБ-ын зүгээс эбола вирустэй тэмцэхэд нь туслах зорилгоор эмч нарын багаа илгээгээд байгаа ажээ. Конго улсад 2018 оны наймдугаар сараас хойш 3,406 хүн эбола вирусийн халдвар авч 2,280 нь нас баржээ.

Эбола вирус нь цус, биеийн шингэн, нас барсан хүний цогцос, эрхтнээр дамжин халдварладаг бөгөөд уг халдварын улмаас нас барах магадлал маш өндөр байдаг гэнэ. Сүүлийн халдвар бүртгэгдсэнээс хойш 42 хоног дахин нэмж шинэ тохиолдол бүртгэгдэхгүй бол дэгдэлт дууссан гэж тооцдог ба энэ тооцооллоор бол зургадугаар сарын 25 гэхэд шинэ дэгдэлт дуусах ёстой аж.

Эх сурвалж: Al JAZEERA

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-02 185.220.101.165

) Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-06-02 64.119.27.133

Монголд маш замбараагүй сонгуулийн сурталчилгаа эхэллээ. 14 хоног дотор халдвар илэрч мэднэ шүү. Сонгуулиас илүү аймшиг ард түмний дунд байна.

Avatar

Ухаан муут 2020-06-02 202.131.245.69

Конго улсын баруун бүсэд илрээд байгаа аж. Энэ бүс нутагт хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сард вирус илэрч байсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд яаралтай ажиллан наймдугаар сар гэхэд халдварыг дарж байв.

Конго улсад 2018 оны наймдугаар сараас хойш 3,406 хүн эбола вирусийн халдвар авч 2,280 нь нас баржээ

Юу ч гэсэн утгатай юм сайн ойлгосонгүй. 2018 оны 8 сард халдварыг дарсан гэчээд юун 3406 хүн гараад ирэв. ХӨГЖИЛТЭЙ МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж