Бразилын алдарт хөлбөмбөгчин Роналдо өөрийнхөө үнэлэмжээр өнөө цагийн шилдэг таван хөлбөмбөгчдийг нэрлэжээ. Тэрбээр Лионель Мессиг цэнхэр гаригийн шилдэг хөлбөмбөгчин хэмээн нэрлэсэн бол түүний араас Неймар, Эден Азард, Килиан Мбаппе, Мохаммед Салах нарыг нэрлэсэн байна. Харин Кристиано Роналдог энэхүү жагсаалтандаа оруулаагүй ажээ.
Тэрбээр орон нутгийн AC сайтад өгсөн ярилцлагадаа “Месси ямар ч маргаангүй номер нэг. Түүнийх шиг авьяасыг харахын тулд дахин 20-30 жил шаардлагатай. Мөн би Салах, Азард, Неймар, Мбаппе нарын тоглолтыг үзэх дуртай. Ялангуяа Мбаппег. Олон хүн түүнийг надтай адилхан гэж ярьдаг. Тэр үнэхээр хурдтай, сайн төгсгөл хийдэг, гайхалтай хөдөлгөөнтэй, хоёр хөлөөрөө сайн цохидог, гол нь ер бусын том алхаатай. Бид төстэй чанаруудтай л даа. Гэхдээ би харьцуулалтанд дургүй. Ялангуяа өөр цаг үеийн тамирчдыг харьцуулахад. Учир нь тэдний нөхцөл байдал өөр өөр байсан шүү дээ” хэмээжээ.
Өдгөө 43 настай түүний хувьд 1997 болон 2002 онуудад Баллон д’Ор буюу Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог шагналын эзэн болж байсан боловч өвдөг болон бусад бэртэл гэмтлийн улмаас 2011 онд их спортоосоо зодог тайлсан.
Хоёр удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга, Испанийн хөлбөмбөгийн Реал Валладолид багийн хувьцаа эзэмшигч Роналдо Испанийн Ла лигийг Английн Премьер лигээс илүү гэж бодож явдгаа ил болгожээ. Тэрбээр “Премьер лиг манай лигээс илүү гэдэг нь тодорхой биш. Хэдийгээр телевизийн шууд дамжуулалтаас олж байгаа орлого нь Премьер лиг илүү боловч дэлхийн шилдэг хөлбөмбөгчид биш юм аа гэхэд тэдний ихэнхи нь Испанид тоглодог” хэмээн ярьжээ.
amar 2020-06-02 202.55.188.42
Испанийн 2 гранд дэлхийн шилдгийн шилдгийг үнэ цохиж авч тоглуулдаг.Үлдсэн нь бусад лигт тоглодог
Зочин 2020-06-02 185.220.101.165
“““ Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF
Зочин 2020-06-02 103.57.93.241
Ronaldo tgd adilhan nertei hundee daragdaad bhar uur yu ghv dee
БАТАА 2020-06-02 202.9.46.243
aguu braziliin RONALDO RESPECT uuriin uzel bodoloo l hellee
Зочин 2020-06-02 66.181.161.80
etest ni neg huleen zovshoorvuu nomer 2 gedgee
Зочин 2020-06-02 64.119.17.139
braziliin ronaldo helj bna yu yriad bgan
Роналдо мөн ч сайхан хөл бөмбөгчин байсан даа 2020-06-02 103.212.116.223
Аз жаргал хүсье. Лионель Месси дэлхийн №1 хөл бөмбөгчин
ЗОЧИН 2020-06-02 122.201.31.83
Мёсси чи испанидаа хётаф эйбар лёвантёд гоолдоод гоолоо тоолоод сууж бай мёсси англид тогловол барахгүй дээ мёссиг бодвол Кристиано английн ПЛ Ла Лиг одоо Сери А д яаж гангарч байна бүдүүн гахай минь хэн нь жинхэнэ Роналдо гэдгээс айж үхэхнээ