ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх бүх оросын санал асуулгыг долдугаар сарын 1-нд явуулахаар баталжээ. Тус улс нь энэхүү санал асуулгыг дөрөвдүгээр сард явуулах байсан ч цар тахлын улмаас хойшлоод байсан юм.
Ерөнхийлөгч Владимир Путин Сонгуулийн Ерөнхий Хороо болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бэлтгэлийг хангах ажлын хэсгийн гишүүдтэй өчигдөр /2020.06.01/ уулзах үеэрээ дээрх шийдвэрийг гаргасан байна.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гуравдугаар сарын 11-нд олонхын саналаар баталсан ба уг нэмэлт өөрчлөлтөд төрийн дээд албан тушаалтнуудын эрх үүрэгт хязгаарлалт тогтоох, парламентын эрх мэдлийг өргөжүүлэх, олон улсын гэрээ хэлэлцэл хийхдээ үндэсний эрх ашгийг тэргүүлэх чиглэл болгох, шашин болон орос хэлийг төрийг бий болгож буй ард түмний хэл болгох тухай зэрэг олон заалтууд тусгагдсан юм. Үүнээс хамгийн анхаарал татаж буй өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа болон түүнийг тойрсон асуудлууд байгаа ажээ.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ