Элон Маскын Спэйс Икс компанийн бүтээсэн сансрын хөлөг энэ долоо хоногт амжилттай хөөрч, хоёр нисэгчийг сансрын уудамд гаргасан билээ. Уг үйл явдалд баяр хүргэж Роскосмос твиттертээ жиргэсэнд Элон Маск ОХУ-ын сансрын агентлагтай хамтарч ажиллахад таатай байхаа орос хэлээр илэрхийлсэн байна.
Роскосмосын дарга Дмитри Рогозин эхлээд НАСА болон хамтран ажиллагч Жим Брайденстинд баяр хүргэхийн ялдамд Элон Масктай хамтарч ажиллах хүсэлтэй байгааг нь уламжилж өгөхийг хүссэн жиргээ англи хэлээр оруулжээ.
Гэтэл Элон Маск өөрөө твиттерийн идэвхтэй хэрэглэгч тул НАСА-ийн тусламжгүйгээр дээрх жиргээг олж хариулжээ. Тэрбээр орос хэлээр “Баярлалаа ноёнтон. Бид та бүхэнтэй харилцан ашигтай, урт удаан хамтарч ажиллана хэмээн найдаж байна” хэмээн бичжээ.
Спэйс Икс компанийн бүтээсэн сансрын хөлөг амжилттай хөөрсөн нь Элон Маскын ирээдүйн уудамд хэзээ нэг өдөр сансрын хөлгөөр хүн болон барааг байнга тээвэрлэдэг болгох мөрөөдлийнх нь эхлэл билээ. Түүнчлэн энэ үйл явдлаас өмнө НАСА есөн жилийн турш сансарт хүн нисгээгүйгээс гадна өрсөлдөгч Оросын Союз хөлөгт хариу барих хэрэгтэй болоод байсан юм.
Эх сурвалж: RT.COM
Зочин 2020-06-02 64.119.21.7
Ха ха гэдгийг нь орчуулах шаардлагагүй юмуу.Өмнө нь та нар чадвал БАТУТан дээр үсэрч байгаад сансарт гарчих гэж хэлсэнийг нь бичихгүй юу?
Зочин 2020-06-02 185.220.101.165
)))))) Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF
Зочин 2020-06-02 202.9.46.108
Одоо эд нарын хөлөгт жаахан ус төрөгч мөрөгч ачаад нарлуу тусламж явуулвал. Монголын нэр хүнд сансарт мандах гээд байна. Хүүк засагын газар нэг юм бодно байгаа.
Зочин 2020-06-02 202.9.46.108
Зөө зө 2 уулаа манайхаас тусламж авдаг гарууд л байна.
Зочин 2020-06-02 64.119.23.164
odoo nogoo manai hurliiz gaminguud amerik aguu geed boonooroi orj iren dee.getel nogoo gar ni orostoi l hamtarch ajillahgui bol bolohgui gej bodoj bn ch dee..