Элон Маскын Спэйс Икс компанийн бүтээсэн сансрын хөлөг энэ долоо хоногт амжилттай хөөрч, хоёр нисэгчийг сансрын уудамд гаргасан билээ. Уг үйл явдалд баяр хүргэж Роскосмос твиттертээ жиргэсэнд Элон Маск ОХУ-ын сансрын агентлагтай хамтарч ажиллахад таатай байхаа орос хэлээр илэрхийлсэн байна.
Роскосмосын дарга Дмитри Рогозин эхлээд НАСА болон хамтран ажиллагч Жим Брайденстинд баяр хүргэхийн ялдамд Элон Масктай хамтарч ажиллах хүсэлтэй байгааг нь уламжилж өгөхийг хүссэн жиргээ англи хэлээр оруулжээ.
Гэтэл Элон Маск өөрөө твиттерийн идэвхтэй хэрэглэгч тул НАСА-ийн тусламжгүйгээр дээрх жиргээг олж хариулжээ. Тэрбээр орос хэлээр “Баярлалаа ноёнтон. Бид та бүхэнтэй харилцан ашигтай, урт удаан хамтарч ажиллана хэмээн найдаж байна” хэмээн бичжээ.
Спэйс Икс компанийн бүтээсэн сансрын хөлөг амжилттай хөөрсөн нь Элон Маскын ирээдүйн уудамд хэзээ нэг өдөр сансрын хөлгөөр хүн болон барааг байнга тээвэрлэдэг болгох мөрөөдлийнх нь эхлэл билээ. Түүнчлэн энэ үйл явдлаас өмнө НАСА есөн жилийн турш сансарт хүн нисгээгүйгээс гадна өрсөлдөгч Оросын Союз хөлөгт хариу барих хэрэгтэй болоод байсан юм.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ