Сингапурын Худалдааны сайд Чан Чун Шин бямба гаригт /2020.05.30/ нэгэн ярилцлагынхаа үеэр хөвөнг ноолуураас гарган авдаг хэмээн ярьсан нь цахим сүлжээний хэрэглэгчдийг ихэд хөгжөөжээ. Дэлхийн хэвлэлүүд ч түүний алдаатай яриаг онцлон мэдээлжээ.
Тэрбээр ярилцлагын үеэр Сингапур улс гадаад худалдаанаас хэр их хамааралтай байдаг тухай, амны хаалт үйлдвэрлэх түүхий эд тус улсад байдаггүй тул гадаадаас авахаас өөр аргагүй байдаг гэдгийг тайлбарлахдаа “Сингапурт хонь байдаггүй тул бид хөвөн үйлдвэрлэх боломжгүй” хэмээн хэлсэн байна.
Чан Чун Шиний яриа тэр дороо л цахим сүлжээний хэрэглэгчдийн ярианы сэдэв болж, олон хүмүүс түүнийг элэглэн шоглож эхэлсэн байна.
Удалгүй тэрбээр өөрийн цахим сүлжээндээ алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, хөвөнг ноосноос биш ургамлаас гаргаж авдаг юм байна гэдгийг мэдэж авснаа хуваалцжээ.
Өмнө нь тэр засгийн газрын хаалттай хуралдааны үеэр тахлын сургаар дэлгүүрийн лангууг хоосолж байгаа хүмүүсийг “тэнэгүүд” гэж цоллосон нь ихээхэн шүүмжлэл дагуулж байв.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ