Өнгөрсөн долоо хоногт цагаан арьст цагдаагийн өвдөг доор амиа алдсан Жорж Флойдод шударга ёс шаардаж АНУ-ын соёл урлагийн салбарынхан өнөөдөр/2020.06.02/ ажил хаясан байна.
Хөгжмийн салбарын гол гурван компани өөрсдийн цахим хуудас дээрээ “Ажлаасаа сатаарч, нийгмээ анхаарах өдөр” хэмээн нийтэлж, ажилчдадаа нэг өдрийн чөлөө олгосон байна.
Цаашлаад Interscope энэ долоо хоногт шинэ дуу цацахгүй гэдгээ мэдэгдэж, Apple music ED радио тоглолтуудаа цуцалсан байна.
Африк гаралтай Америк эр 46 настай, хоёр хүүхдийн эцэг Жорж Флойд өнгөрсөн долоо хоногт баривчлагдаж байхдаа нас барсан билээ. Түүний амийг хороосон гэгдэх цагдаа Дерек Човин ажлаасаа халагдаж, эхнэрээсээ салж, гуравдугаар зэргийн аллагын хэрэгт яллагдсан билээ. Түүний шүүх хурал ирэх долоо хоногийн эхээр болох аж.
Мөн компаниудаас гадна олон Рианна, Бейонсе, Др.Дре, Ариана Гранде, Жей Көүл, Тинаше, Ник Кэннон, Юунгблүд, Камилеа Кабелло, Шаун Мендез зэрэг одод үзэл бодол, эмгэнэлээ илэрхийлэн дуу хоолойгоо өргөжээ.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ