Хүндийн өргөлтийн дэлхийн гурван удаагийн аварга, Оросын тамирчин Андрей Трайбер нь тавдугаар сарын 31-нд Высоковск дахь хувийн сууцандаа нас баржээ. Оросын мөрдөн шалгах хорооны Москва хот дахь төвийн төлөөлөгч Ольга Врадийн мэдээлснээр 55 настай Андрей Трайбер толгойндоо бууны сумны шархтай нас барсан аж. Москва хотын Клинский дүүрэг дэх Высоковск дахь гэрээс нь ангийн урт буу олдсон талаар цагдаагийн эх сурвалж мэдээлжээ.
Одоогоор түүний үхлийн шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: Tass
Холбоотой мэдээ