Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.06.02/ зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томиллоо.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Улсын дээд шүүхийн санал болгосноор Дамдины Ганзоригийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордууллаа.
Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Тунгалаг шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Д.Ганзоригт дээд шүүхийн тамгыг гардуулав.
Эх сурвалж: President.mn
ЗОЧИН 2020-06-02 103.9.90.98
нутгийн нэг дорын дүү хүү байна баяр хүргэе.
зочин 2020-06-02 202.131.251.130
Elbgdorjiin gar holoos salj baival busad n yahav. ugaas Mongold shuuh yalzarsan yum chin.
Зочин 2020-06-02 202.9.40.127
МОНГОЛЫН ЭМГЭНЭЛТ ХОШИН ЖҮЖИГ ! ЖИЛИЙН ӨМНӨ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ БАЙХ ШААРДЛАГА ХАНГАХГУЙ БАЙНА ГЭЭД БУЦААЖ БАЙСАН ХҮН ӨНӨӨДӨР БАЙР СУУРИНААСАА БУЦАЖ, ГАНЗОРИЙГИЙГ ТОМИЛОХ ЗАРЛИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ. ЭНЭ НЭГ ЖИЛ ЙН ХУГАЦААНД ЯГ ХЭНД НЬ ӨӨРЧЛӨЛТ ГАРАВ АА ?!?!
Дээд шүүх ажлаа хийгээчээ 2020-06-02 103.212.116.223
Дээд шүүх дээр 2000 хүний хэрэг гацаад 2 жил болох гэж байна. Ажлаа хийгээч
Зочин 2020-06-02 183.177.100.4
хэрэгт холбогдож шийтгүүлсэн хүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэдэг Үндсэн хуулийн заалтыг сахиж ажиллаарай. Бас анхан болон дунд шатны шүүхийн алдааг Дээд шүүх л олж харж, хүний амьдрал, хувь заяаг аврах учиртай юм шүү! Цөөхөн монголчуудаа дээдлээрэй! Хэргээ буруу шийдүүлж хохирсон хүмүүсийн хэргийг дахин харж хувь заяаг нь авраарай! Халдварт өвчний улмаас ард түмний амьдрал улам хүндэрлээ!!!!