Жорж Флойдыг амьсгал боогдсоноос болж нас барсан гэж дүгнэжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.02-нд нийтлэгдсэн

Жорж Флойдыг амьсгал боогдсоноос болж нас барсан гэж дүгнэжээ

Жорж Флойдыг амьсгал боогдсоноос болж нас барсан гэж дүгнэжээ

АНУ-ын Миннеаполис хотын иргэн Жорж Флойд өнгөрсөн долоо хоногт цагаан арьст цагдаагийн харгис үйлдлийн улмаас амиа алдаж, түүний үхэл тус улсад арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг маш том эсэргүүцлийг өдөөгөөд байгаа билээ.

Тэгвэл харамсалтайгаар нас барсан өнгөт арьст эрийн үхлийн шалтгааныг цогцост албан ёсоор задлан шинжилгээ хийж үзээд амьсгал боогдол хэмээн дүгнэсэн хэмээн Минниеаполис хотын цагдаагийн газраас мэдээлжээ.

Шүүх шинжилгээний албан ёсны дүгнэлт дээр "цагдаагийн алба хаагч хохирогчийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хүзүүн дээр нь удаан хугацаанд даралт өгсний улмаас хүчилтөрөгчийн дутагдалд орж /амьсгал нь боогдож/ зүрх нь зогссон” хэмээн бичжээ. Мөн уг дүгнэлтэд Жорж Флойд нь өмнө нь хар тамхи хэрэглэдэг байсан нь хурдан амьсгал хураах нэг шалтгаан болсныг дурдсан байна.

Өмнө нь Флойдын гэр бүлийнхний хөлсөлж авсан бие даасан шүүх шинжилгээний газраас түүний үхлийг цагдаа хүзүүн дээр нь удаан дарснаар тархинд хүрэх цусны урсгалыг боогдуулсны улмаас нас барсан хэмээн дүгнэсэн юм.

Эх сурвалж: CNN

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж