Жорж Флойдын үхэлд бухимдсан иргэд шударга ёс шаардан жагсч, зарим хотуудад эмх замбараагүй байдал үүсээд буй. Харин Техаст цагаан арьст иргэд цугларан хар арьст хөршүүдийнхээ өмнө өвдөг сөгдөн уучлал гуйцгаажээ.
Хоёр хоногийн өмнө Хьюстонд иргэд цугларч Флойдын гэр бүлийнхний төлөө залбирсан байна. Тэрхүү үйл ажиллагааны үеэр цагаан арьст иргэд цугларч байгаад хар арьст хөршүүдийнхээ өмнө өвдөг сөгджээ. Цагаан арьстнуудыг төлөөлж нэг нь “Олон олон жил арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн хохирогч болсон хар арьст ах, эгч, дүүсээсээ уучлал хүсч бид та нарынхаа өмнө эгэл даруухнаар өвдөг сөгдөж байна” хэмээн хэлсэн байна.
White neighbours kneel down and beg their black neighbours for forgiveness on behalf of whites for years of racism. Such a beautiful moment.#GeorgeFloyd #ICantBreathe pic.twitter.com/2CJRZheSeN
— Preeti Nahar (@PreetRang) June 1, 2020
Аймшигт хэрэг гарч, олон хотод жагсаал, тэмцэл эхэлснээс хойш Хьюстоны цагдаагийн газар 100 орчим хүн баривчилжээ. Олон хүн баривчлагдсаныг эс тооцвол Хьюстон дахь жагсаал бусад том хотуудад өрнөж буй эмх замбараагүй жагсаалуудыг бодвол тайван, хөнөөлгүй үргэлжилж байгаа аж. Том хотуудад дээрэм тонуул, буудалцаан, хүчирхийллийн хэргүүд олон бүртгэгдэж байгаа бол Хьюстонд харьцангуй тайван байна.
Гэвч хөрш Даллас зэрэг бусад хотуудад байдал эсрэгээрээ гэнэ. Жагсагчид цагдаагийн морьд руу тоосго шидэж, машиныг нь шатааж, дэлгүүрээ хамгаалах гэсэн худалдагчдыг бүлэглэн зодож, танхайрах хэрэг удаа дараа гарчээ.
Эх сурвалж: RT.COM
зочин 2020-06-02 64.119.22.27
Ямар уярмаар юм бэ? Өөрийн эрхгүй нулимс циилэгнэж байна
ОНОМ 2020-06-02 119.40.98.106
Сүржигнээд хэрэггүй дээ. GDP нь нэг хүнд 40,50 мянган доллар хүрдэг улс гайгүй дээ. Америк баялагийн хувиарлалт их ялгаатайгаас харьцангуйгаар ядуус ихтэй нь үнэн. Гэхдээ л яах ч гүй. Ядуу нь манай стандартаар бол бараг дундаж. Тийм болохоор тэсэрч дэлбэрээд хувьсгал гарна гэвэл нас чинь хүрэхгүй. Аяндаа асуудлаа шийдээд явчихна.
Зочин 2020-06-02 185.220.101.165
>>>> Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF
Зочин 2020-06-02 66.181.189.157
Жинхэнэ популист пи ар.
Зочин 2020-06-02 202.21.108.252
Хамгийн их галт з****г иргэдийнх нь гар дээр байдаг улс, ядуус нь энэ жил хэдэн саяаараа нэмэгдлээ, корона дээр цагдаагын харгислал нэрвээд энэ улс тэсрэхэр ойртож байх шиг. Трамп уг нь ядуурлын эсрэг их зуйл хийж байгаа ч Хятадыг дэмжиж байсан Буш, Обама нарын хийсэн алдааг засаж амжилгуй тэсрэхэд бэлэн болжээ.
Зочин 2020-06-02 150.129.143.181
ХООЛОЙ ДЭЭР НЬ ХУТГА ТАВИХ ЯНЗТАЙ БОЛООД ИРЭХЭЭР ХУДЛАА ДҮР ҮЗҮҮЛЖ БАЙГАА ЮМ
Зочин 2020-06-02 139.5.217.169
Ердөө ойрын хэдхэн жилд түүх үндсээрээ өөрчлөгдөнө. Манай 2 их хөршөөс өгсүүлээд хуучин шинэ бүх их гүрнүүд, засаг төрүүд нуран унана. Хамгийн сүүлд АНУ бас нурна. Тэнгэрт ингээд шийдвэр нь гараад, зурагдаад тогтоогдчихсон юм. Учир нь Есүс Христийг өмгөөлж, түгээн мандуулдаг өөр төр засаг, хууль цааз АНУ-аас өөр хаана ч байхгүй. Гэвч ардчилал /лебарализм/ хэт хөгжиж эхэлсэн 1970-аад оноос АНУ Бурханаасаа зугуухан салж буй тул ямартаа ч нурна. Бурангуй харгис төрүүд нурах ч ард түмнүүд цоо
Зочин 2020-06-02 139.5.217.169
шинээр эмхлэгдэн босгогдоно. Мөнхийн ХААН ЭЗЭН Тэнгэрээс заларч, бүхий л хорон мууг /дайн дажин, өвчин тахал, өлсгөлөн гачигдал, мөлжлөг дарлал, архидалт самуурал, садарлал завхайрал, хүчирхийлэл харгислал, мунхаг харанхуй шашнууд, буруу гаж боловсролын номлол ба тогтолцоонууд, өнгө мөнгөний өрсөлдөөн, албан тушаалын хийрхэл, арьс өнгөний, үндэстэн угсаатны ялгаварлах үзлүүд… гээд л/ сөнөөн усгана.
dd 2020-06-02 59.153.112.71
ter haan chin Osorjamaashde haha
Баачка 2020-06-02 66.181.161.101
Хаан эзэн Есүс христ ч гэх шиг үнэндээ тэд чинь зүгээр л нэр, дүрснээс цаашгүй, бидний амьдралд хийж бүтээж өгсөн нэг ч зүйлгүй зүгээр л нэг үлгэр домог төдий зүйл, тэр бурхан чинь хүн өөрөө байдгым, харин америкийн одоогийн байгаа байдал нь цэвэр хувь хүн тухайн улсын асуудал болохоос биш Бурхан шүтэж мүтээгүйн улмаас биш, аливаа юмаа шашин энэ тэрээсээ зөв ялгаж сурмаар юм аа зарим нэг хүмүүс нь! анхаарсанд баярлалаа.
ОНОМ 2020-06-02 119.40.98.106
Америк шиг ардчилсан улс өөр хаана ч байхгүй. Тэд л жинхэнэ утгаараа расизмын дундуур туучсан түүхтэй ганцхан улс тул ийм эмзэг байдаг. Бусад улс бол расизм бол лоозон. Хамгийн тод жишээ нь Монгол маань … жинхэнэ утгаараа байдаг ч өөрсдөө мэддэг ч гүй мэдэрдэг ч гүй. Тиймээс гачин юм яриад хэрэггүй дээ.
mongolhvv 2020-06-02 64.119.23.164
za buraad bai malaa..tenegt ogdog bn ch dee.hezee baitalaa chi mongoloos oor oroniig meddeg bolson gar be dee. baruund rasist vzel chin hvchtei hebeer l bgaa..
Зочин 2020-06-02 27.123.214.2
hudlaa yum meddeg bolj haragdah gsn boomer stfu
HAHAHA 2020-06-02 182.160.35.150
haha, MONGOLD RACISM baigaa genee hahaha, tiim olon uur ungiin aristai humuus chinii nudend haragdaad baidag umuu hahaha, ih medegch bolchih geed l uzeed bnyy duu, kkk,
Монголд расисм байдаг 2020-06-02 66.181.191.129
Монголчууд чинь нутаг усаараа талцаад л маргалдаад байдаг шдэ. Бас муусайн казакууд гээд л харааж зухээд байдаг шд.
Зочин 2020-06-02 64.119.23.164
ter rasist uu malaa.hvniig har tsagaan shar gej nerlej baidagiig helj bna malaa.kazak mongol 2 uulaa mongoliod torhtoi malaa…
Тэрийг чинь хэлээд байна 2020-06-02 43.228.131.114
Нутаг усаар талцах чинь бас л ялгаварлан гадуурхалт шуу. Энэ угнийхээ утгыг нь бурэн ойлгочоод хун руу дайрч давшил!
Зочин 2020-06-02 103.80.210.183
цагаачид нутаг буцах болоогүй юу даа.
Зочин 2020-06-02 202.21.97.30
буруугаа хүлээх гэж гурилдаж байна дөө Гандангийн үүдэнд мөргөж байгаа чавганцын зургийг оруулбал ч…
Зочин 2020-06-02 122.201.17.98
Эд нар эцсийн эцэст ингээд нэг учраа олно л доо
иргэн 2020-06-02 202.179.26.155
АНУ-д энэ байдлаарай удахгүй Иргэний Дайн гарах төлөвтөй шүү,
Тийм суртэй юм болоогуй 2020-06-02 66.181.191.129
Манай эгч АНУ-д байдаг. "Нээх суртэй юм болоогуйээ, хотын тев орчмоор 50-100-д хумуус жагсаж байх шиг харагдана лээ, эндхийн боловсролтой давхаргын хумуус нь тэрэнд ач холбогдол егехгуй байгаа" гэнэ лээ. Зарим улс тер судлаачид "Трампын эсрэг хятадуудийн явуулгаар энд тэнд цеен хэмжээний хумуус жагсаж уймээнд турхирсныг мэдээллийн сувгууд бур сур болгож мэдээлээд тэрэнд нь тархиа угаалгасан мэдээлэл шуух чадваргуй хумуус л дагаж намираад байгаам билээ.
Зочин 2020-06-02 64.119.23.164
chinii egch bvh amerikiin hotuudiig yaj medeh be dee.bodbol dvvregeesei ch hol ybdagui hvn biz …bvh amerikd 40 hotd hol horio togtooj bhad tenegteed baih yumaa..
зочин 2020-06-02 43.228.131.114
Наад хун чинь зарим улс тер судлаачид тэгж байна гэж бас хэлж байна. Хун руу дайрч давшлахаасаа емне чи тэр хунээс илуу зев мэдээлэлтэй юу гэдгээ сайн тунгаа. Жишээ нь монгол дах бух мэдээлэлд чи сохроор унэн гэж итгэдэг уу ? Тийм бол чи мэдээллуудийг шуух хэмжээний мэдлэггуй л дорхноо тархиа угаалгах хун байна.