Жорж Флойдын үхэлд бухимдсан иргэд шударга ёс шаардан жагсч, зарим хотуудад эмх замбараагүй байдал үүсээд буй. Харин Техаст цагаан арьст иргэд цугларан хар арьст хөршүүдийнхээ өмнө өвдөг сөгдөн уучлал гуйцгаажээ.
Хоёр хоногийн өмнө Хьюстонд иргэд цугларч Флойдын гэр бүлийнхний төлөө залбирсан байна. Тэрхүү үйл ажиллагааны үеэр цагаан арьст иргэд цугларч байгаад хар арьст хөршүүдийнхээ өмнө өвдөг сөгджээ. Цагаан арьстнуудыг төлөөлж нэг нь “Олон олон жил арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн хохирогч болсон хар арьст ах, эгч, дүүсээсээ уучлал хүсч бид та нарынхаа өмнө эгэл даруухнаар өвдөг сөгдөж байна” хэмээн хэлсэн байна.
White neighbours kneel down and beg their black neighbours for forgiveness on behalf of whites for years of racism. Such a beautiful moment.#GeorgeFloyd #ICantBreathe pic.twitter.com/2CJRZheSeN
— Preeti Nahar (@PreetRang) June 1, 2020
Аймшигт хэрэг гарч, олон хотод жагсаал, тэмцэл эхэлснээс хойш Хьюстоны цагдаагийн газар 100 орчим хүн баривчилжээ. Олон хүн баривчлагдсаныг эс тооцвол Хьюстон дахь жагсаал бусад том хотуудад өрнөж буй эмх замбараагүй жагсаалуудыг бодвол тайван, хөнөөлгүй үргэлжилж байгаа аж. Том хотуудад дээрэм тонуул, буудалцаан, хүчирхийллийн хэргүүд олон бүртгэгдэж байгаа бол Хьюстонд харьцангуй тайван байна.
Гэвч хөрш Даллас зэрэг бусад хотуудад байдал эсрэгээрээ гэнэ. Жагсагчид цагдаагийн морьд руу тоосго шидэж, машиныг нь шатааж, дэлгүүрээ хамгаалах гэсэн худалдагчдыг бүлэглэн зодож, танхайрах хэрэг удаа дараа гарчээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ